Урлагийн наадамд “Бид хамтдаа” баг тэргүүллээ

279136722_2030680390462509_6570821683813694466_n-1.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газраас алба хаагчдын урлагийн авъяасыг нээх, хөгжүүлэх, гоо зүйн мэдлэг олгох, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлж, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор “Нийслэлийн хавар-2022” урлагийн наадмыг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа.

 Урлагийн наадамд бүтцийн нэгжүүдийн 11 баг оролцож, мэндчилгээ, ардын дуу, язгуур урлаг, жүжигчилсэн тоглолт, эстрад дуу зэрэг 9 төрлөөр өрсөлдөж, шилдгүүдээ тодруулсан юм.

Нийлбэр дүнгээр НОБГ, Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн хамтарсан “Бид хамтдаа” баг тэргүүлж, Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Аврах анги, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн багууд удааллаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top