Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Ихэнх нутгаар баруун өмнөөс 4-9 м/с салхитай, Монгол-Алтайн уулархаг нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ.  Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 14-19 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар 24-29 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

  Улаанбаатар хотод: Их төлөв цэлмэг, зөөлөн салхитай, 23-25 градус дулаан байна.

Төлөв байдал:   3-нд Хөвсгөлийн уулсаар хур тунадас орно 4-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 5-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 6-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орж, цасан шуурга шуурна. Салхи 3-нд Алтайн уулархаг нутгаар, 4-нд ихэнх нутгаар, 5-нд нутгийн зүүн хагаст 15-17 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Хугацааны эхээр ихэнх нутгаар дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 25-30 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. 4-нд нутгийн хойд хэсгээр, 5-6-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны “Задгай” /72 дугаар хотхоны хажууд/ байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05 дугаар сарын 01-ний өдрийн 09:05 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан очиход иргэн Д-ийн 50х80 метрийн хэмжээтэй байшин шатаж ажиллаж унтраасан. 

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны “Хүзүүвчийн шил” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 106 км, Хатгал тосгоноос хойд зүгт 5 км-т/ байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.01-ний өдрийн 10:33 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид 5 км зам туулан очиход иргэн П-ийн 8х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Хэнтий аймгийн Батширээт сумын Норовлин багийн 11 дүгээр гудамжинд 05.02-ны өдрийн 03:38 цагт байшин шатсан тухай мэдээллийг хүлээн авсан. Иргэн Г-ийн 5х7 метрийн хэмжээтэй байшин шатсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга 06:10 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

Завхан аймгийн Улиастай сумын Товцог багийн 2 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.01-ний өдрийн 23:44 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчид 3.5 км зам туулан очиход иргэн Н-ын 3×6 метрийн хэмжээтэй амбаар шатаж бажиллаж унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

– Хээрийн түймэр: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Суварга багийн “Номт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 25 км-т, сумын төвөөс хойд зүгт 1 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 05.01-ний өдрийн 13:53 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Хилийн 0243 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд хээрийн түймрийг унтраасан.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Харлагийн голын-Адаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 134 км, сумын төвөөс баруун хойд зүгт 24 км/, Хялганат тосгоноос баруун зүгт 35 км/ “Портер” загварын ачааны автомашинтай зорчиж явсан 3 хүн 04.09-ний өдрөөс сураггүй болсон бөгөөд “Сэлэнгэ” мөрөнд осолдсон байж болзошгүй тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллах тухай хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас 04.12-ны өдрийн 12:53 цагт хүлээн авсан. 05.01-ний өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, “Хүй-Омог” ХХК-ийн ажилтнууд, ар гэрийнхэн С/47 настай, эрэгтэй/, О/47 настай, эмэгтэй/, Б /6 настай, эрэгтэй/ нарыг  “Харлагын голын-Адаг”  гэдэг  газар 4 метрийн гүнд 14 удаа шумбалт хийсэн бөгөөд Харлагын голын-Адаг  гэдэг  газраас зүүн зүгт 16 км “Ингэтийн гүүр” гэдэг газар хүртэл завиар, мөн Харлагын голын-Адаг газраас зүүн зүгт 5 км явганаар голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:30 цагт түр зогсоосон.  05.02-ны өдрийн 08:30 цагт эрлийн ажиллагааг эхлүүлсэн. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top