“Дуган хад-Уртын алхалт-2022” 45км-ийн алхалтад оролцлоо

11.jpg

Монголын уулчдын үндэсний холбоо, “Саммит” уулчдын холбооноос зохион байгуулсан “Дуган хад-Уртын алхалт-2022” 45км-ийн алхалтад ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, хошууч Э.Энх-Амгалан, Үндэсний аврах бригадын Эрэлч нохойн албаны нохой сургагч, дэслэгч Д.Мөнх-Эрдэнэ нар оролцлоо.

Аравдахь жилдээ зохион байгуулагдсан тус алхалтад ОБЕГ, ЦЕГ, “Саммит монгол” клуб, “Хамтдаа алхацгаая” клуб, “Хоризон” клуб, “АПУ ХХК” клуб зэрэг 7 клубын 220 тамирчин, алхагч нар хамрагдсан юм.

Алхалт  өглөөний 9:30 цагт эхэлж, оройн 21:30 цагт хүртэл үргэлжилсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top