1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Онон, Улз голын хөндийгөөр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруунаас 5-10 м/с, говь, талын нутгаар зарим үед 13-15 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Говь-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр 10-15 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон Орхон-Сэлэнгийн сав газраар 20-25 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, хур тунадас орохгүй. Салхи баруунаас 7-12 м/с, 15-17 градус дулаан байна.
Төлөв байдал: 1-ний өдөр зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3-ны өдөр Хөвсгөлийн уулсаар хур тунадас, 4-ний өдөр баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 3-ны өдөр Алтайн уулархаг нутгаар, 4-ний өдөр ихэнх нутгаар 15-17 м/с хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 25-30 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.
2. Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлангийн 22 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.29-ний өдрийн 10:22 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан очиход иргэн И-ын 5х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг унтраасан.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, “Буянт-Ухаа” нисэх буудлын агуулахын хашаа өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.29-ний өдрийн 15:21 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан очиход 3 га орчим талбайд шар өвс шатаж байсныг унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Зайсангийн энгэр шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.29-ний өдрийн 15:06 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 7.5 км замыг туулан очиход хогийн цэг, 0.6 га орчим талбайд өнжмөл шар өвс шатаж байсныг унтраасан.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богинын задгай өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.29-ний өдрийн 17:07 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан очиход иргэн Ц-ийн 2 га орчим талбайд өнжмөл өвс, 2х2 метрийн хэмжээтэй амбаар, 2 ширхэг модон жорлон, 5х6 метрийн хэмжээтэй байшин тус тус шатаж байсныг унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Зам ангийн 1 дүгээр гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.29-ний өдрийн 17:24 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 11 км замыг туулан очиход иргэн Э-ийн 2х2 метрийн хэмжээтэй амбаар, 6 метрийн урттай хашаа, иргэн Т-ийн 0.1 га орчим талбайд өнжмөл өвс тус тус шатаж байсныг унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 2 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.29-ний өдрийн 17:31 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 10 км замыг туулан очиход иргэн Ж-ийн 2х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 3 дугаар хэсгийн 31 дүгээр гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.29-ний өдрийн 21:51 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан очиход иргэн Т+ийн 2 метрийн урттай хашаа шатаж байсныг унтраасан.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 3 дугаар гудамжихнд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.19-ний өдрийн 23:25 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан очиход иргэн Б-ийн 9х10 метрийн хэмжээтэй 2 давхар байшин шатаж байсныг унтраасан.
Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн Алтанжолоогийн 1 дүгээр гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.29-ны өдрийн 12:56 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид 1.7 км замыг туулан очиход иргэн А-ын 2х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг унтраасан.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхан багийн 4 дүгээр хэсгийн 4 дүгээр гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.29-ний өдрийн 16:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан очиход иргэн Д-ийн 150 м2 талбайд өнжмөл шар өвс, 3м3 банз тус тус шатаж байсныг унтраасан.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн Манхантолгой 1 дүгээр гудамжинд өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2022.04.29-ний өдрийн 18:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан очиход иргэн Б-ийн хашаа болон 3х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг унтраасан.
3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Төөрсөн, сураггүй болсон: Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Харлагийн голын-Адаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 134 км, сумын төвөөс баруун хойд зүгт 24 км/, Хялганат тосгоноос баруун зүгт 35 км/“Портер” загварын ачааны автомашинтай зорчиж явсан 3 хүн 04.09-ний өдрөөс сураггүй болсон бөгөөд “Сэлэнгэ” мөрөнд осолдсон байж болзошгүй тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллах тухай хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас 04.12-ны өдрийн 12:53 цагт хүлээн авсан. 04.29-ний өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд иргэн С /47 настай, эрэгтэй/, О /47 настай, эмэгтэй/, Б /6 настай, эрэгтэй/ нарыг Харлагийн голын-Адаг гэдэг газраас зүүн зүгт “Ингэтийн гүүр” гэдэг газар хүртэл 16 км-т завиар урсаж, голын эрэг дагуу 1 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:10 цагт түр зогсоосон. 04.30-ны өдрийн 08:00 цагт дахин эхлүүлнэ.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР