БНСУ энэ даваа гарагт буюу тавдугаар сарын 2-ны өдрөөс эхлэн гадуур амны хаалтгүй явахыг зөвшөөрлөө.
Өдрийн батлагдсан тохиолдол 20.000 орчим болж буусан нь сүүлийн гурван сарын хугацаанд хамгийн бага түвшинд хүрч байгаа үзүүлэлт аж.
Харин 50 болон түүнээс дээш хүнтэй газраар явах болон олон нийтийн газраар зорчихдоо амны хаалт хэрэглэхийг зөвлөж байгаа бөгөөд халдварын тохиолдол тахлын өмнөх үед очтол олны нийтийн газар амны хаалт хэрэглэхийг шаардах гэнэ.
Мөн ковидын халдварын шинж тэмдэг илэрч байгаа хүмүүс болон өндөр эрсдэлтэй хүмүүст амны хаалт хэрэглэхийг зөвлөж байгаа бөгөөд нийт хүн амын 86.8 хувь нь эхний хоёр тун вакцинд хамрагдаад байгаа ажээ.