Угаартах эрсдэлтэй 69 иргэний аюулгүй байдлыг хангалаа

159A9896-6ukzoo3iapdw32t03wnrpngnbmzsjl3q0nymg0ryq0w-74q5c6rsl7f3romuwesa5kqgknhdfpuh7xv1tj06z40.jpg

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 51, аюулт үзэгдэл, ослын 2 дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу алба хаагчид үүрэг гүйцэтгэж, гал түймрийн улмаас хорт утаанд угаартах эрсдэлтэй 69 иргэний аюулгүй байдлыг хангаж, 1,4 тэрбум  төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Мөн ой, хээрийн түймэр болон өнжмөл шар өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн гал түймэр гарч болзошгүй 15 зөрчлийг газар дээр нь арилгуулж, ногоон бүсэд зорчиж байсан 135 автомашин 457 иргэн, 41 айл өрх, 7 аж, ахуйн нэгж байгууллагад сэрэмжлүүлэг зөвлөмж өгч ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top