Хамтарсан сургалтаар өсвөрийн аврагчдыг чадавхжуулав

279376153_3032108887041420_8736722825104306495_n.jpg

НОБГ-ын Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс хамтран өсвөрийн аврагч бүлгийн сурагчдын гамшгаас хамгаалах мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, гамшгийн үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах дадлыг эзэмшүүлэх сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.

Энэ үеэр сурагчид гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг ойлголтоо дээшлүүлж, ”Хэн ч Хэзээ ч Хаана ч бэлэн” буухиа тэмцээнээр өрсөлдөн, гамшгаас хамгаалах мэдлэгээ сорьлоо.

 Мөн андгай өргөх ёслол болж, өсвөрийн аврагчийн гишүүнээр бүртгэсэн тус сургалтад Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 35 сурагч хамрагдлаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top