1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Говь, талын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж 7-12 м/с, зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Нутгийн баруун хойд хэсгээр сэрүүсэж Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг болон Дорнод-Монголын тал нутгаар 21-26 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшиж, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж 6-11 м/с, зарим үед 13-15 м/с хүрч, зөөлөн шороон шуурга шуурч, 16-18 градус дулаан байна.
Төлөв байдал: 5-ны өдөр төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 6-ны өдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 8-ны өдөр баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 5-ны өдөр нутгийн зүүн хагаст, 6-ны өдөр зүүн аймгуудын нутгаар, 8-ны өдөр ихэнх нутгаар түр зуур 16-18 м/с, зарим үед 24 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн хагаст сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. 6-ны өдөр нутгийн баруун хагаст, 7, 8-ны өдөр ихэнх нутгаар дулаарна.
2. Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбор өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.03-ны өдрийн 09:38 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 11 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан очиход 0.5 га орчим газарт бургас шатаж байсныг 1 цаг ажиллаж унтраасан.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 23 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.03-ны өдрийн 10:49 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан очиход иргэн Б-ийн 5 ханатай гэр, 2х2, 2х3, метрийн хэмжээтэй амбаар, 4х5 метрийн хэмжээтэй гараашийн дээвэр, 15 метрийн урттай хашаа тус тус шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 8 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.03-ны өдрийн 11:43 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар алба хаагчид 14 км замыг туулан очиход иргэн Г-ын 4 ханатай гэр, иргэн М-ын 4 ханатай гэр, 0.5 га орчим талбайд өнжмөл шар өвс, 20 метрийн урттай хашаа тус тус шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Бумбатын задгай Хураалгаатай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.03-ны өдрийн 11:27 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 25.5 км замыг туулан очиход иргэн Б-ын 5х15 метрийн хэмжээтэй малын саравч, амбаар, өвс, 5 ханатай гэр тус тус шатаж байсныг унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 7 дугаар хэсэг, “Топуна” эмнэлэг байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.03-ны өдрийн 13:29 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан очиход “Топуна” эмнэлгийн өргөтгөлийн гадна фасат шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 21 дүгээр гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.03-ны өдрийн 15:36 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан очиход иргэн А-ийн 2х2, 3х4 метрийн хэмжээтэй амбаар, 10 метрийн урттай хашаа тус тус шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баянхайрханы 2 дугаар гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.03-ны өдрийн 16:02 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан очиход иргэн Х-ийн 2х2 метрийн хэмжээтэй амбаар, 0.2 га орчим талбайд өнжмөл шар өвс, 15 метрийн урттай хашаа тус тус шатаж байсныг 35 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Салхитын 1 дүгээр гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.03-ны өдрийн 16:15 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан очиход иргэн Э-ын 5 ханатай гэр, 10 метрийн урттай хашаа тус тус шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтийн эцсийн задгай өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.03-ны өдрийн 18:08 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан 18:14 цагт очиход 0.2 га орчим талбайд өнжмөл шар өвс шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.03-ны өдрийн 18:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан очиход иргэн У-ын 2х3 метрийн хэмжээтэй амбаар, 5 метрийн урттай хашаа шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баянхайрханы 43 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.03-ны өдрийн 19:19 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 7 км замыг туулан очиход 4х5 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, 384 гарамын 2 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.03-ны өдрийн 19:59 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 17.5 км замыг туулан очиход иргэн Ч-ын 3х3 метрийн хэмжээтэй амбаар, 2 метрийн урттай хашаа, 0.1 га орчим талбайд өнжмөл шар өвс шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 30 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.03-ны өдрийн 20:51 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан очиход иргэн Н-ийн 1х1 метрийн хэмжээтэй жорлон, 20 метрийн урттай хашаа шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн 34 дүгээр гудамжинд өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.03-ны өдрийн 16:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан очиход иргэн Д-ын 3×4 метрийн хэмжээтэй амбаар, 2.8 га орчим талбайд өнжмөл шар өвс шатаж байсныг 47 минут ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянхангай 6 дугаар багийн Баянхангай гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.04-ний өдрийн 04:04 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан 04:10 цагт очиход иргэн Б-ийн 5 ханатай гэр, 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 12 минут ажиллаж унтраасан.
3. Ой, хээрийн түймэр:
– Ой, хээрийн түймэр: Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн “Ар хээгч” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 190 км-т, сумын төвөөс зүүн зүгт 150 км-т, Хилийн 0286-р ангийн 4 дүгээр заставаас зүүн зүгт 28 км-т/ Ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.02-ны өдрийн 15:40 цагт ХХЕГ-аас хүлээн авсан. Тус аймгийн Тэшиг сум дахь Хилийн цэргийн 0286 дугаар ангийн алба хаагчид түймрийн голомтод ажиллаж байгаа бөгөөд Онцгой байдлын ерөнхий газрын даргын шийдвэрээр хүч нэмэгдүүлэн ажиллахаар Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын Гал унтраах хэлтсийн даргаар ахлуулсан Үндэсний аврах бригадын 20 алба хаагч Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн “МИ-171Е” загварын нисдэг тэргээр Улаанбаатар хотоос 05.03-ны өдрийн 07:00 цагт нислэг үйлдэж, мөн өдрийн 08:46 цагт түймрийн голомтод газардсан. Түймрийг 05.03-ны өдрийн 15:50 цагт цурамд оруулсан. Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн “МИ-171Е” загварын нисдэг тэргээр очсон бүлгийг буцаасан бөгөөд 05.03-ны өдрийн 16:04 цагт түймрийн голомтоос хөөрч, Булган аймгийн Булган сумын төвд 16:42 цагт газардаж, Булган сумаас 17:33 цагт хөөрч, Улаанбаатар хотод 18:45 цагт газардсан. Урьдчилсан байдлаар түймрийн урт 1.8 км, өргөн 300 метр орчим урттай, цурам дотор уугьж байгаа унанги моднуудыг цэвэрлэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд цаг агаар тогтуун байна гэж мэдээлсэн.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, “Хадатын-Ам” гэдэг газар Өнжмөл шар өвс шатаж байна дуудлагыг 05.03-ны өдрийн 14:59 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 12 км замыг туулан очиход 13 га орчим талбайд өнжмөл шар өвс, 5 ханатай гэр шатаж ой, хээрийн түймэр гарч байсан тул хүч нэмэгдүүлэн тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр анги, Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, нийслэлийн Аврах-105 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, мөн өдрийн 16:24 цагт цурамд оруулж, цурмыг манаж хоносон.
4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Төөрсөн, сураггүй болсон: Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Харлагийн голын-Адаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 134 км, сумын төвөөс баруун хойд зүгт 24 км/, Хялганат тосгоноос баруун зүгт 35 км/ “Портер” загварын ачааны автомашинтай зорчиж явсан 3 хүн 04.09-ний өдрөөс сураггүй болсон бөгөөд “Сэлэнгэ” мөрөнд осолдсон байж болзошгүй тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллах тухай хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас 04.12-ны өдрийн 12:53 цагт хүлээн авсан. 05.03-ны өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн иргэн С/47 настай, эрэгтэй/, О /47 настай, эмэгтэй/, Б /6 настай, эрэгтэй/ нарыг Сэлэнгэ сумын Ингэт багийн Ингэтийн гүүр гэдэг газраас зүүн зүгт Хангал сумын Хялганат тосгоны “Хялганатын гүүр” гэдэг газар хүртэл 60 км-т завиар урсаж, голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:00 цагт түр зогсоосон. 05.04-ний өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ.
Бусад төрлийн осол /аюул/: Сүхбаатар аймгийн Наран сумын 2 дугаар багийн “Тосонгийн гол” гэдэг газар 05.01-ний өдрийн 12:00 цагийн орчимд иргэн Э мориноос унаж тархи, суурь ясны гэмтэлтэй, автомашинаар тээвэрлэх боломжгүй тул нисдэг тэргээр тээвэрлэн эмнэлгийн байгууллагад хүргэх хүсэлтийг ар гэрээс нь 05.02-ны өдрийн 16:09 цагт хүлээн авсан. Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “ЕС-145” загварын нисдэг тэрэг 05.03-ны өдрийн 05:44 цагт Улаанбаатар хотоос хөөрч, Сүхбаатар аймгийн Наран суманд 09:01 цагт газардаж, иргэн Э /43 настай, эрэгтэй/-ийг авч 09:25 цагт хөөрч, Улаанбаатар хотод 13:19 цагт тээвэрлэн авчирч Гэмтэл согог судлалын үндэсний төвд эсэн мэнд хүлээлгэн өгсөн.
Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн задгай Хуучирч нурсан барилгын суурийн нүхэнд 1 хүн унасан тухай дуудлагыг 05.03-ны өдрийн 23:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид очиход 4 метрийн гүнтэй барилгын суурийн нүхэнд иргэн Э /55 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ унаж, зүүн хөлөө гэмтээсэн байсныг 2 гаргаж, Бүсийн оншилгоо эмчилгээний төвийн Яаралтай түргэн тусламжийн тасагт хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР