Дотоод хэргийн их сургуулийн багш, алба хаагчдын дунд “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аяны хүрээнд зохион байгуулсан сагсан бөмбөгийн “Анхдугаар лиг-2022” тэмцээнд Онцгой байдлын сургуулийн дэд хурандаа Н.Батсайхан ахлагчтай “Эрч” баг тэргүүлж, цомын эзэн боллоо.
Тус тэмцээнд Их сургуулийн захирал, Зөвлөлийн гишүүд, багш, албан хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, нэг багт 38-аас дээш насны эрэгтэй, эмэгтэй, 37 хүртэлх насны эрэгтэй, эмэгтэй гэсэн 4 насны ангиллаар нийт 40 орчим хүнтэй 12 баг болон өрсөлдөж, хурд хүч, авхаалж самбаагаа сорьсноороо онцлог юм.
Тэмцээний удаах байруудад хурандаа Д.Гандаваа ахлагчтай 5 дугаар баг, дэд хурандаа Г.Базарваань ахлагчтай 8дугаар багууд тус тус шалгарлаа гэж ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас мэдээллээ.