1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Архангай, Булган, Дархан-Уул, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Хөвсгөл аймагт хур тунадас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, говь, талын нутгаар 18-20 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсэж Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 5-10 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 19-24 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүл багасна, хур тунадас орохгүй, салхи баруун хойноос 6-11 м/с, зарим үед 13-15 м/с хүрч ширүүснэ, 7-9 градус дулаан байна.
Төлөв байдал: 6-нд баруун аймгуудын нутгийн баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 7-нд нутгийн зарим газраар, 8-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 6-нд зүүн аймгуудын нутгаар 15-17 м/с, 8-нд нутгийн зарим газраар, 9-нд ихэнх нутгаар 18-20 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. 6-нд нутгийн зүүн хэсгээр, 9-нд нутгийн хойд хагаст сэрүүснэ.
2. Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хорооны “Орбит”-ын 76 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.04-ний өдрийн 11:27 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 7.5 км зам туулан очиход иргэн Б-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны “Их дарь-Эх”-ийн 1 дүгээр гудамжны “Задгай” хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 05.04-ний өдрийн 11:35 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5.5 км зам туулан очиж 5 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны “Согоот”-ын 86 дугаар гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 13:52 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 8 км зам туулан очиход иргэн О-ийн хашаанд шар өвс шатсаны улмаас хашаа шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Улиастайн “Задгай” амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05:05-ны өдрийн 01:06 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 9 км зам туулан очиход эзэнгүй 4х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
3. Ой, хээрийн түймэр:
– Хээрийн түймэр: Дорнод аймгийн Баяндун сумын Наран багийн “Согоот” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 110 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 7 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 05.04-ний өдрийн 13:33 цагт хүлээн авсан. Орон нутгийн иргэд хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 14:50 цагт цурамд оруулсан бөгөөд 15:30 цагт унтраасан.
4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Төөрсөн, сураггүй болсон: Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Харлагийн голын-Адаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 134 км, сумын төвөөс баруун хойд зүгт 24 км/, Хялганат тосгоноос баруун зүгт 35 км/ “Портер” загварын ачааны автомашинтай зорчиж явсан 3 хүн 04.09-ний өдрөөс сураггүй болсон бөгөөд “Сэлэнгэ” мөрөнд осолдсон байж болзошгүй тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллах тухай хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас 04.12-ны өдрийн 12:53 цагт хүлээн авсан. 05.04-ний өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид иргэн С /47 настай, эрэгтэй/, О /47 настай, эмэгтэй/, Б /6 настай, эрэгтэй/ нарыг Хангал сумын 4 дүгээр багийн Хялгантын гүүр гэдэг газраас Сэлэнгэ сумын 4 дүгээр багийн Цагаан хөтөл гэдэг газар хүртэл 70 км-т завиар, мөн “Харлагын голын адаг” гэдэг газраас 2 км-ын тойрогт 9 метрийн гүнд 13 удаа шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:00 цагт түр зогсоосон. 05.05-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлнэ.
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон багийн “Задгай” Хуучин ашигладаггүй агуулахын дээвэр нурж 1 хүн дарагдсан тухай дуудлагыг 16:28 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 500 метр зам туулан очиход иргэн Ш-ын эзэмшлийн ашигладаггүй хуучин 20х8 метрийн хэмжээтэй агуулахад дотор засварын ажил хийж байсан тус сумын 5 дугаар багийн харьяат иргэн Г /57 настай, эрэгтэй/ агуулахын дээврийн бетон хийцтэй дам нуруунд даруулж нас барсан байсан тул 18:00 цагт цогцсыг гаргаж тус аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР