Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд Онцгой байдлын газраас гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллаа.
Гамшгаас хамгаалах команд штабын дадлага сургууль нь болзошгүй томоохон гамшгийн үед сумын нутаг дэвсгэрийг сум өөрийн хүчээр авран хамгаалах, сэргээн босгох боломж байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг турших зорилготой. Мөн бодит нөхцөл байдал үүссэн үед хариу арга хэмжээ авах чадвар эзэмшүүлэх, хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, ард иргэдийг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд татан оролцуулахад чиглэгддэг.
Гамшгаас хамгаалах “Команд штабын сургууль”-д тус сумын мэргэжлийн ангийн 66 алба хаагч хамрагдлаа гэж Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.