Төв аймгийн Онцгой байдлын газраас сумдын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллага, хуулийн этгээдэд болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангуулах зорилгоор Батсүмбэр, Борнуур, Жаргалант, Баянцогт, Баянчандмань сумдад хяналт шалгалт, зөвлөн туслах арга хэмжээг зохион байгууллаа.
Арга хэмжээний хүрээнд дээрх 5 сумын ерөнхий зориулалттай мэргэжлийн ангийн ой, хээрийн түймэр болон бусад гамшиг ослын үед ажиллах бэлтгэл, бэлэн байдлыг шалган заавар зөвлөмж өгч, гал түймрийн улсын хяналтын чиглэлээр байгууллагын галын аюулгүй байдалд хяналт шалгалт хийсэн юм.
Сумдын ерөнхий зориулалттай мэргэжлийн ангийн нийт 190 ажилтан, алба хаагчдыг хамруулан холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг сурталчлан таниуллаа гэж Төв аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.