Эрдэмтэд Өмнөд туйлын баруун бүсийн мөсөн доор их хэмжээний ус байгааг тогтоожээ. Тэд нэр хүндтэй сэтгүүл болох “Шинжлэх ухаан”-д энэ талаар нийтэлж, усны нөөц хэдэн зуун метрийн урттай гэсэн байна.
Мөн тэд Өмнөд туйлын цаг агаарын өөрчлөлтийг цаашид судлахдаа мөсөн доорх усыг давхар тооцоолон, математик загварт энэ хүчин зүйлийг нэмэх хэрэгтэй гэжээ.
Усыг Уилланс гэж нэрлэдэг, 800 метр өргөн, 100 км урт мөсний доороос олжээ. Өмнөд туйлын бусад газруудад ч ус байж болзошгүй юм.
Туйлын мөсөн доорх ус нь мөсөн хавтангуудыг гулгуулах, улмаар мөсийг хөдөлгөх үүрэгтэй. Усны хэмжээ ихсэх, буурахаас мөсний хөдөлгөөний хурд хамаардаг байна.
АНУ-д төвтэй, Скриппс тэнгисийн шинжлэх ухааны хүрээлэнгийн судалгааны багийн ахлах Хлое Густафсон “Мөсөн давхаргын доор маш эртний шавар, элсний үлдэгдэл олсон. Эдгээр нь яг л порлон шиг усыг өөртөө шингээдэг” гэжээ.
Түүний баг зургаан долоо хоногийн турш Уилланст ажилласан байна. Далайн маш гүнд материалын байгааг тогтоохын тулд газрын гадаргад электрон, соронзон орны байгалийн өөрчлөлтүүдийг шинжилжээ. Ингэснээр гүнд хад, мөс эсвэл ус байна уу гэдгийг олж мэдсэн аж.
Өмнө нь эрдэмтэд мөсөн доор ус бий хэмээн таамаглал дэвшүүлсэн ч энэ удаад хэмжиж чаджээ. Энэ судалгааны үр дүн туйлын мөсний доорх гол булгийн хөдөлгөөн, хаанаас эх авч, хэрхэн урсдаг, мөсний хөдөлгөөнд хэрхэн нөлөөлдөг зэргийг тогтооход чухал үүрэгтэй юм.
Эх сурвалж: BBC