Гал түймэр унтраах тактикийн дадлага сургалтыг зохион байгууллаа

280460718_2038786779651870_8951248075296374631_n.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газраас Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Номин ХХК-ийн “Номин агуулах худалдаа”-ны төв агуулахад гал түймэр унтраах тактикийн дадлага сургалтыг зохион байгууллаа.

Дадлага сургалтад  НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтэс, Аврах анги, Гал түймэр унтраах, аврах 10, 18, 26 дугаар ангийн бүрэлдэхүүн оролцож, тус төвийн ажилтнуудад гал түймэр, аюулт үзэгдэл, ослын үед өөрийгөө болон бусдыгаа авран хамгаалах мэдлэг олгож, дадлага эзэмшүүллээ.

Ингэснээр ажилтан, албан хаагчдын хамтын ажиллагаа, дотоод зохион байгуулалт, галын бүлгэмүүдийн гүйцэтгэх үүргийг тодотгох, гал түймэр унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглан гарсан галыг богино хугацаанд бага хэмжээнд нь унтраах, өөрийгөө болон бусдыгаа авран хамгаалах мэдлэг, ойлголт олгох ач холбогдолтой байлаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top