Ажил, мэргэжлийн аваргуудаа тодрууллаа

01A54EDC-5824-4267-8A0E-7975D8C8B376.jpg

Баян-өлгий аймгийн Онцгой байдлын газраас  алба хаагчдын багийн ажиллагааг жигдрүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх, чийрэгжүүлэх, мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, идэвх санаачлагыг дээшлүүлэх, тэсвэр хатуужил олгох, аюулт үзэгдэл, ослын дуудлагаар ажиллах дадлага туршлагыг нэмэгдүүлэх, албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангах зорилгоор “Аврагч-гал сөнөөгчдийн олон төрөлт” ажил, мэргэжлийн тэмцээнийг зохион байгууллаа.

Тэмцээнд Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр анги, Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн нийт 7 багийн 56 тамирчин оролцсон юм.

Алба хаагчид гал түймэр унтраах бодисоор тасралтгүй хангах, гал унтраах бодисыг голомт руу дамжуулах, нэрвэгдэгчийг аврах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, гал түймрийн голомтод шаардлагатай гал унтраах багаж зэвсэглэмж дамжуулан хүргэх, гал унтраах байлдааны бүрэн тархалт хийж гарсан гал түймрийг унтраах гэсэн цэгүүдэд даалгавар гүйцэтгэн, шилдгүүдээ шалгаруулав.

Нийлбэр дүнгээр Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн нэгдүгээр баг тэргүүлж, Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн гуравдугаар баг, Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн нэгдүгээр баг, Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн хоёрдугаар баг удааллаа гэж Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top