Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний явцыг үнэлэх, тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, нэгдсэн удирдлагаар хангах зорилгоор офицер бүрэлдэхүүний сургалт дадлагыг зохион байгууллаа.
Сургалтад бүтцийн нэгжийн 25 алба хаагч хамрагдаж, хүний нөөц, санхүү, гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, эрүүл мэнд, сэтгэл зүйн талаар болон нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн хэрэгжилт, цэргийн байр зүй, хувь хүний хөгжил, харилцаа хандлага, удирдлагын манлайлал гэсэн сэдвүүдээр мэдлэгээ дээшлүүлсэн юм.
Мөн байгууллагын хэмжээнд олон улсын нэгдсэн менежментийн тогтолцоо, бүтээмжийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, анги, салбаруудын хамтын ажиллагааг сайжруулах талаар хэлэлцүүлэг өрнүүлж, ажлын туршлага, мэдээллээ солилцлоо гэж Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.