Жайка олон улсын байгууллагын “Өвсний үндэс хөтөлбөр”-ийн хүрээнд “Гамшгийн аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх үндэсний чадавхыг бэхжүүлэх” төслийг Японы Нагоя их сургууль санаачлан МУИС, ОБЕГ-тай хамтран Ховд аймагт хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд хүүхэд, багачуудад гамшгийг таньж мэдэх, түүнээс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох гамшгийн эрсдэлийг бууруулах зурагт карт буюу “Боосай” картыг боловсруулсан.
Тус боосай картыг сурталчлах өдөрлөгийг Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын сургуулиудын 5-7 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулж, сурагчид гамшгаас хамгаалах мэдлэгээ сорьлоо.
Арга хэмжээнд Японы Нагоягийн их сургууль, ОБЕГ, Ховд аймгийн Онцгой байдлын газар болон Жаргалант сумын ерөнхий боловсролын сургуулиудын багш сурагчдын төлөөлөл оролцсон юм гэж Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.