Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Дорнод, Өмнөговь, Төв, Хэнтий аймгийн нутгаар хур тунадас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр:   Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Ихэнх нутгаар хойноос 5-10 м/с, нутгийн зүүн хагаст 13-15 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж, Улз, Онон, Халх голын хөндий, Дорнод Дарьгангын тал нутгаар 7-12 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн сав газраар 15-20 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:  Үүлшинэ, хур тунадас орохгүй, салхи хойноос 6-11 м/с, 12-14 градус дулаан байна.

Төлөв байдал: 14-нд Хангайн уулс болон Халхын голын сав газраар, 16-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с. Ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Завхан, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 24-29 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 19-24 градус дулаан байна.

2. Гал түймэр:

– Төрийн өмчид гарсан: Ховд аймгийн Дөргөн сумын Өгөөмөр багийн “Задгай” Агуулах шатсан тухай мэдээллийг хүлээн авсан. Хүүхдийн цэцэрлэгийн агуулахын 4х8 метрийн хэмжээтэй барилга 05.12-ны өдрийн 23:16 цагт шатсаныг орон нутгийн иргэд унтраасан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга 00:30 цагт аймгийн Онцгой байдын газарт ирүүлсэн.  

– Хувийн өмчид гарсан: Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн “Улаан хужир” хорооллын 6 дугаар гудамжинд /сумын төвд/ гэр шатсан тухай мэдээллийг хүлээн авсан. Тус сумын харьяат иргэн Р-ийн 5 ханатай гэр 05.12-ны өдрийн 02:30 цагт шатсан тухай мэдээллийг тус сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгч 10:25 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.   

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны “Булаг”-ийн 18 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.12-ны өдрийн 08:41 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 2 км зам туулан очиход иргэн О-ийн 5 ханатай гэр, 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан. 

Орхон аймаг, Баян-Өндөр сум

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн “Шинэ хороо”-ны 3 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.12-ны өдрийн 17:48 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид 2.5 км зам туулан очиход иргэн С-ын 6×8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 55 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны “Задгай” /Ачлал их дэлгүүрийн зүүн талд/ хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 05.12-ны өдрийн 20:40 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан очиж 5 минут ажиллаж унтраасан. 

Дорнод аймгийн Дашбалбар сумын Улз багийн 5 дугаар гудамжинд гэр шатсан тухай мэдээллийг хүлээн авсан. Тус сумын харьяат иргэн У-ын 5 ханатай гэр 05.12-ны өдрийн 22:30 цагт шатсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын орлогч 23:10 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.  

3. Ой, хээрийн түймэр:

– Хээрийн түймэр: Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн Бадам-Иш гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 200 км-т, сумын төвөөс баруун зүгт 150 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 05.12-ны өдрийн 12:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид Авто-Агро ХХК-ийн ажилтнууд хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 16:10 цагт унтраасан.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Автозамын тээврийн осол: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны “Задгай” /Цагаан давааны хогийн цэгийн зүүн талд/ Суудлын автомашин онхолдож жолооч нь автомашины эд ангид хавчуулагдан гэмтсэн байна гэсэн дуудлагыг 05.12-ны өдрийн 12:33 цагт хүлээн авсан.  Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 15 км зам туулан очиход “Приус-11” загварын суудлын автомашин онхолдож жолооч нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны харьяат иргэн Ц /42 настай, эрэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдан гэмтсэн байсыг эсэн мэнд гаргаж ГССҮТ-д хүргэж өгсөн. 

  Усны осол: Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Задгай” “Хэрлэн” голын усанд эрэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлагыг 05.12-ны өдрийн 16:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 3 км зам туулан очиход Булган сумын харьяат иргэн Д /65 настай, эрэгтэй/ Хэрлэн голд живж нас барсан байсан тул цогцсыг гаргаж тус аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top