Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 1-3 градус хүйтэн, бусад хэсгээр 2-4 градус дулаан, өдөртөө 18-20 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Нийт нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Улз, Онон, Халх голын хөндий, Дорнод Дарьгангын тал нутгаар 10-15 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн сав газраар 21-26 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

Төлөв байдал: 16-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 17-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 18-нд Хэнтийн уулархаг нутгаар, 19-нд Алтай, Хэнтийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр. Ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Завхан, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 24-29 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

2. Гал түймэр:

– Төрийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 12 дугаар байрны гадна хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 05.14-ний өдрийн 15:52 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 16:01 цагт очиж хогийн цэгт хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Бумбатын рашааны хойно хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 05.14-ний өдрийн 20:11 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 9.5 км замыг туулан 20:21 цагт очиж хогийн цэгт хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны 4 орцонд утаа гарч байна гэсэн дуудлагыг 05.14-ний өдрийн 09:21 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан очиход гал тогооны өрөөнд эд зүйлс шатаж байсныг 30 минут ажиллаж унтраан, угаартсан иргэн Х /18 настай, эмэгтэй/-г эсэн мэнд гарган НЯТТ-ийн эмчид хүлээлгэн өгсөн. Утаажилтын бүсээс нийт 34 иргэнийг гаргасан.

Нийслэлийн Багануур дүүргийн 2 дугаар хороо, Булагтайд хураасан өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.14-ний өдрийн 09:48 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 14.5 км замыг туулан 10:00 цагт очиход иргэн О-ийн 6×6 метрийн хэмжээтэй хашаанд хураалттай байсан 10 тн өвс шатаж байсныг 3 цаг ажиллаж унтраасан.

Булган аймгийн Булган сумын Хужирт багийн 2Б хэсгийн 12 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.14-ний өдрийн 11:01 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан очиход иргэн А-ийн эзэмшлийн 5х9 метрийн хэмжээтэй байшин, 5х3 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг тус тус шатаж байсныг 24 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 6 дугаар буудалд өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.14-ний өдрийн 13:58 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 14 км замыг туулан очиход иргэн Х-ын мод үржүүлгийн талбайд 1.5 га газрын өнжмөл шар өвс шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын задгайд хашаанд гал гарч байна гэсэн дуудлагыг 05.14-ний өдрийн 14:56 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 21 км замыг туулан очиход иргэн О-ийн 5 ханатай гэр, 3×4 метрийн хэмжээтэй амбаар, 2 м хашаа тус тус шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, 32 дугаар гудамжинд өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.14-ний өдрийн 16:06 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан очиход иргэн Ч-ын эзэмшлийн хашаанд 1.2 га орчим өнжмөл шар өвс, 26 м хашаа, 12×6 метрийн хэмжээтэй байшингийн гадна хана тус тус шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд Наран хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.14-ний өдрийн 18:38 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 8 км замыг туулан 18:52 цагт очиход иргэн Н-ийн 3 м хашаа, 0.5 га орчим газрын өнжмөл шар өвс шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан амралтын гадна зогсоолд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 05.14-ний өдрийн 21:21 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан очиход иргэн Б-ийн эзэмшлийн “Ауди-a4” загварын суудлын автомашин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

– Ойн түймэр: Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын хоолойн зах баг, “Бага сориг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 363 км, сумын төвөөс баруун хойд зүгт 120 км, Цагааннуур сумаас баруун зүгт 32 км/-т, солбицол: 51°27’05.3”N 99°07’22.3”E ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.13-ны өдрийн 22:42 цагт хүлээн авсан. Тус аймгийн Ренчинлхүмбэ сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд, Цагааннуур сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд 03:40 цагт очиж ажиллан ойн түймрийг 05.14-ний өдрийн 05:25 цагт цурманд оруулж мөн өдрийн 14:54 цагт бүрэн унтраасан.

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн Устын-Ам гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 25 км, сумаас урд зүгт 30 км/-т, Ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.14-ний өдрийн 16:27 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид, Бүрэнтогтох сумын Засаг дарга ахлуулсан иргэд 17:03 цагт гарч 25 км замыг туулан цагт очиж ажиллан мөн өдрийн 18:20 цагт цурманд оруулж 20:30 цагт бүрэн унтраасан.

4.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Гичгэнэ багийн “Цагаан хад” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 239 км, сумын төвөөс баруун хойд зүгт 33 км/-т, солбицол: 45°11’24.0”N 98°36’00.0”E/ 05.14-ний өдрийн 11:07 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 11:14 цагт ШУА-ын ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Баянцагаан сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.

5.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

– Автозамын тээврийн осол: Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн “Дөрвийн газар” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 10 км, сумын төвөөс баруун хойд зүгт 20 км/-т суудлын автомашин онхолдсон тухай дуудлагыг 05.14-ний өдрийн 23:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн алба хаагчид 10 км замыг туулан очиход эзэмшигч тодорхойгүй “Приус 20” загварын суудлын автомашин авто замын зорчих хэсгийн тал руу онхолдож 2 иргэн автомашины эд ангид хавчуулагдсан байсныг 1 цаг ажиллаж эсэн мэнд гарган аймгийн Нэгдсэн эмнэлгийн бүсийн оношлогооны төвийн их эмчид, 1 том, 3 хүүхэд нас барсан байсныг цогцсыг гарган аймгийн Тээврийн цагдаагийн газрын зохицуулагчид хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top