Ажлын хэсэг Дундговь аймагт ажиллаж байна

received_427061335841536.jpeg

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Дундговь аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж байна.

Ажиллах үеэрээ алба хаагчидтай уулзалт хийж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Онцгой байдлын байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хэрэгжилт, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгсөн юм.

Дундговь аймгийн Онцгой байдлын газар нь 2030 он хүртэл 250 мянган мод 30 мянган жимс жимсгэнэ тариалах юм. 2022 оны хаврын тариалалтын өдрүүдэд “Онцгойн төгөл”-ийг байгуулан алба хаагчдын хүнсний хэрэгцээнд зориулж 4500 чацарганы суулгацыг тарих ажлыг эхлүүлээд байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн “Онцгойн төгөл”-ийн тариалалттай танилцаж,  мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top