“Унадаг дугуйтай хамт олон” аяныг өрнүүлж байна

280655961_311554511157037_4259376524510137917_n.jpg

Монгол Улсын Ерөнхий сайдын санаачлагаар хэрэгжиж буй “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аян, аймгийн Засаг даргын 2022 оны 03 дугаар алба даалгавар, Цэргийн биеийн тамирын бэлтгэлийн стандарт, алба хаагчийн бие бялдрын зохистой харьцааг хангах зорилгоор Онцгой байдлын газрын алба хаагчид “УНАДАГ ДУГУЙТАЙ ХАМТ ОЛОН” аяныг өрнүүлж байна.

Тус аяныг өнгөрсөн 12 дугаар сараас эхлэн хэрэгжүүлсэн бөгөөд 2021 оны ажлын үр дүн, амжилт бүтээлээрээ манлайлсан найман алба хаагчийг “Мерида” брендийн унадаг дугуйгаар шагнаж урамшуулсан юм.

Тэгвэл энэ удаа газрын нийт бие бүрэлдэхүүнийг унадаг дугуйжуулах аяны хүрээнд “Trinx Mongolia” компанитай хамтран ажиллах гэрээг байгуулан, хөнгөлөлттэй үнээр эхний ээлжийн 60 дугуйг хүлээн авч алба хаагчдадаа гардуулж өглөө.

Унадаг дугуй, эрүүл хөдөлгөөнөөр дамжуулан алба хаагчдынхаа бие бялдар, эрүүл мэнд, биеийн зохистой харьцааг хангахаас гадна албан байгууллагын гаднах автомашины зогсоолыг иргэдийн зогсоол байлгах, цаашлаад албаны бэлэн байдлыг хангах зэрэг олон талт зорилгоор энэхүү аяныг өрнүүлж байна гэж Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top