НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, БНСУ-ын Аюулгүй байдлын төлөөх иргэдийн холбооны төлөөлөгчид МУБИС-тай хамтран ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдад зориулан “Сургуулийн орчин дахь аюулгүй байдал”-ын хөтөлбөрийг танилцуулах, сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгууллаа.
Тус сургалтаар сургуулийн орчин дахь аюул, ослыг тодорхойлох, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулахад өөрийн болон бусдын оролцооны талаарх мэдлэг ойлголтыг олгож, сургалтын гарын авлагыг ашиглан мэргэжлийн багшийн удирдлагад ажилласан юм.
“Сургуулийн орчин дахь аюулгүй байдал”-ын хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэх хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас ерөнхий боловсролын сургуулийн багш боловсролын хөтөлбөрт аливаа гамшиг, ослын мэдлэг, ойлголтыг олгох, гамшгийн эрсдэлийг үнэлэх, урьдчилан сэргийлэх, сургуулийн орчны аюулгүй байдлыг хангах санал, зөвлөмжийг хүргүүллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.