Жаргалантын аманд гарсан түймрийг цурманд орууллаа

IMG_20220520_211106.jpg

Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Богдхан уулын “Жаргалантын ам” гэдэг газар шар өвсөнд гал гарч, улмаар уулын мод руу тархан ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.20-ны өдрийн 18:01 цагт хүлээн авсан.

Дуудлагын дагуу НОБГ, нийслэлийн Аврах анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30, 14, 65 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, 20:25 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймэрт ойролцоогоор 3 га ойн талбай өртжээ.

Иймд, иргэн та бүхэн ногоон бүсэд зорчихдоо асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатаахгүй байх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэргээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

scroll to top