1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Өвөрхангай аймгийн нутгаар бага зэрэг бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун болон зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр 17-22 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 29-34 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй, салхи баруун өмнөөс 5-10 м/с, 27-29 градус дулаан байна.
Төлөв байдал: 22-нд говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, 23-нд нутгийн зарим газраар, 24, 25-нд говь, тал, хээрийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст сэрүүснэ.
2. Гал түймэр:
Объектын түймэр: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 16 дугаар хорооны “Задгай”-д хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 05.20-ны өдрийн 08:55 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 2 км зам туулан 08:59 цагт очиж 2 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 40 дүгээр хорооны “Горхи”-ийн 3 дугаар гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.20-ны өдрийн 10:33 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 6 км зам туулан 10:42 цагт очиход иргэн Б-гийн хашаа, шар өвс шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 25 дугаар хорооны “Одонт”-ын 21 дүгээр гудамжинд өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.20-ны өдрийн 11:38 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 5 км зам туулан 11:46 цагт очиход иргэн Э-ын хашаа, 2 га орчим шар өвс, хураалгаатай байсан банз шатаж байсныг 55 минут ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум. Салхит багийн 19 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.20-ны өдрийн 12:29 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан 12:34 цагт очиход иргэн Б-гийн 13х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 37 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 7 дугаар хорооны “Задгай”-д хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 05.20-ны өдрийн 14:17 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан 14:25 цагт очиж 25 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 24 дүгээр хорооны “Алтай” хотхонд 12 давхар орон сууцны барилгын 10 дугаар давхрын тагт дээр эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 05.20-ны өдрийн 15:02 цагт хүлээн авсан.
Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан 15:08 цагт очиход иргэн Б-ын тагт дээр эд зүйл шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Өвөрхангай аймаг, Арвайхээр. Онги багийн “Задгай”-д өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.20-ны өдрийн 16:04 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид 16:07 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 4 дүгээр хорооны “Арцат”-ын 17 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.20-ны өдрийн 16:52 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 10 км замыг туулан 17:04 цагт очиход иргэн О-гийн 5х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймаг, Мандал сум. Баянсуудал багийн 2 дугаар гудамжны “Задгай” /аймгийн төвөөс зүүн урд зүгт 220 км, сумын төвөөс баруун зүгт 5 км-т/ гахайн байр шатаж байна гэсэн дуудлагыг 05.20-ний өдрийн 17:23 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 5 км зам туулан 17:28 цагт очиход иргэн З-гийн 4х13 метрийн хэмжээтэй гахайн байр шатаж байсныг 14 минут ажиллаж унтраасан.
Өвөрхангай аймаг, Хужирт сум. Дулаан багийн “Хавцал” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 106 км, сумын төвөөс зүүн зүгт 20 км-т/ малын хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.20-ны 17:05 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид, Хужирт сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан 20 км зам туулан 18:00 цагт очиход малчин Г-ийн малын 10х25 метрийн хэмжээтэй хашаа шатаж байсныг 23 минут ажиллаж унтраасан.
Хөвсгөл аймаг, Цагаан-Уул сум.Агар багийн “Чуугийн-Өвөр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 180 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км-т/ өвөлжөө шатсан тухай мэдээллийг хүлээн авсан.
Тус сумын харьяат малчин Б-ийн 30х10 метрийн хэмжээтэй өвөлжөө 05.20-ны өдрийн 20:30 цагт шатсан тухай мэдээллийг тус сумын Засаг дарга 22:50 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.
Дархан-Уул аймаг, Дархан сум. 8 дугаар багийн “Задгай”-д агуулах шатаж байна гэсэн дуудлагыг 05.20-ны өдрийн 22:50 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах, 22 дугаар ангийн алба хаагчид 8 км зам туулан 23:00 цагт очиход иргэн Д-ийн 30х40 метрийн хэмжээтэй агуулахын дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг.9 дүгээр хорооны “Задгай” /Тасганы-Овооны зүүн хойд талд/-д хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 05.21-ний өдрийн 00:13 цагт хүлээн авсан.
Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан 00:24 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 8 дугаар хорооны “Нуур”-ын 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.21-ний өдрийн 02:00 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км зам туулан 02:08 цагт очиход иргэн У-ийн 8х6, 12х5 метрийн хэмжээтэй 2 байшин шатаж байсныг 55 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 14 дүгээр хорооны “Уяачид”-ын 4 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.21-ний өдрийн 02:24 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 17 км зам туулан 02:41 цагт очиход иргэн Б-ы 15х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан. Хүч нэмэгдүүлэн ажиллахаар явж байсан тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчдыг замаас нь буцаасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 33 дугаар хорооны “Тахилт”-ын 21 дүгээр гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.21-ний өдрийн 04:19 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 12 км зам туулан 04:35 цагт очиход иргэн Ж-ийн 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 19 дүгээр хорооны “Цайз”-ын 13 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.20-ны өдрийн 23:45 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан 23:54 цагт очиход иргэн М-ын 6х4 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр: Хэнтий аймаг, Норовлин сум. Онон багийн “Баянгол баруун жаргалант” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 235 км-т, сумын төвөөс хойд зүгт 35 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.18-ны өдрийн 16:56 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн алба хаагчид, Норовлин болон Баян-Уул сумдын мэргэжлийн ангийнхан ажиллаж мөн өдрийн 23:00 цагт цурманд оруулж, цурам дотор цэвэрлэгээ хийж бүрэн унтраахаар ажилласан.
05.19-ний өдөр Дорнод аймгийн Онцгой байдлын газар болон Баян-Уул сумын мэргэжлийн ангиас очиж ажилласан алба хаагчид түймрийн голомтоос буцсан бөгөөд Хэнтий аймгийн Онцгой байдлын газар болон Норовлин сумаас очиж ажилласаналба хаагчид цурмыг манаж хоносон. 05.20-ны өдрийн 13:00 цагт бүрэн унтрааж, тус сумын Засаг даргын Тамгын газрын даргад хүлээлгэн өгсөн.
Булган аймаг, Бугат сум. Баянтөгөл багийн “Могойн-Эх” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 100 км-т, сумын төвөөс зүүн зүгт 50 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.20-ны өдрийн 10:49 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20, 50 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газар, Сэлэнгэ сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ойн түймрийг унтраахаар ажиллаж байна.
Хэнтий аймаг, Баян-Адарга сум. Адарга багийн “Өвөр шандын- Ар” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 210 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 35 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 05.20-ны өдрийн 17:56 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбар, Батноров сум дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид, “Онон Балж”-ийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны ажилтнууд, сумын Засаг даргын Тамгын газар, Дадал сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 05.20-ны өдрийн 20:08 цагт цурамд оруулсан.
Дорнод аймаг, Халхгол сум. Ташгай багийн “Хавцал булан”, “Аглуут” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 300 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 135 км-т, Монгол Улсын хилийн 1120-1148 дугаар тэмдэгтийн чиглэлд/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 05.21-ний өдрийн 04:59 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, Хилийн 0306 дугаар ангийн алба хаагчид хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна.
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 8 дугаар хорооны “Задгай” Богдхан уулын “Жаргалантын -Ам” гэдэг газар өнжмөл шар өвс шатсаны улмаас уулын мод руу тархан шатаж ойн түймэр гарсан дуудлагыг 05.20-ны өдрийн 18:01 цагт хүлээн авсан.
НОБГ, Аврах анги, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30, 14, 65 дугаар ангийн алба хаагчид ойн түймрийг унтраахаар ажиллаж 05.20-ны өдрийн 20:25 цагт цурамд оруулсан.
Сэлэнгэ аймаг, Түшиг сум. Ар нуга багийн “Цагаан чулуут” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 210 км, сумын төвөөс зүүн зүгт 85 км-т, Монгол Улсын хилийн 623-639 дүгээр тэмдэгтийн чиглэлд/ ой хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 05.20-ны өдрийн 19:12 цагт хүлээн авсан.
Хилийн 0243 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, “Суврага” ХХК-ийн ажилтнууд ой хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна. Тус нэмэлтээр аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 05.21-ний өдрийн 05:30 цагт түймрийн голомт руу явсан.
3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Усны осол: Хөвсгөл аймаг, Бүрэнтогтох сум. Эрчим багийн “Хилэнтийн гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 7 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 44 км-т/ “Дэлгэр” мөрний ус руу 1 хүн үсэрч, живсэн тухай дуудлагыг 05.06-ны өдрийн 17:49 цагт хүлээн авсан бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газар 05:06-ны өдрөөс 05.11-ний өдөр хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж түр зогсоосон. Эрэн хайх ажиллагааг дахин зохион байгуулах хүсэлтийг 05.16-ны өдөр ар гэрээс нь ирүүлсэн.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхний хамт иргэн Б /54 настай, эрэгтэй/-ийг 05.19-ний өдрийн 09:30 цагаас эхлэн Бүрэнтогтох сумын Эрчим багийн “Хилэнтийн гүүр” гэдэг газраас Түнэл сумын Баян-Эрхэт багийн “Баян-Эрхэт”, Тосонцэнгэл сумын Тээл багийн “Ялаатын-Арал” гэдэг газар хүртэл 70 км-т “Дэлгэр” мөрний усаар завиар урсаж, голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:55 цагт түр зогсоосон. 05.20-ны өдөр эрэн хайх ажиллагаа явагдаагүй.
Төөрсөн, сураггүй болсон: Булган аймаг, Сэлэнгэ сум. Тариахтай багийн “Харлагийн голын-Адаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 134 км, сумын төвөөс баруун хойд зүгт 24 км/, Хялганат тосгоноос баруун зүгт 35 км/ “Портер” загварын ачааны автомашинтай зорчиж явсан 3 хүн 04.09-ний өдрөөс сураггүй болсон бөгөөд “Сэлэнгэ” мөрөнд осолдсон байж болзошгүй тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллах тухай хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас 04.12-ны өдрийн 12:53 цагт хүлээн авсан.
2022.04.09-ний өдрөөс 05.05-ны өдрийг хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон. 05.18-ны өдөр “Харлагын голын-Адаг” гэдэг газраас зүүн зүгт 7 км-т “Майхан толгой” гэдэг газар “Сэлэнгэ” мөрний усан дотор “Портер” загварын ачааны автомашиныг илрүүлсэн тухай Цагдаагийн байгууллагын мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сумын Хялганат тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид, мөн өдрийн 13:45 цагт, хүч нэмэгдүүлэн Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид тухайн газарт тус тус очиж, тандалтын ажиллагаа явуулж, голын эргээс 25-30 метрт, 3.5 орчим метрийн гүнд байгаа автомашины байршлыг тогтоосон. 05.19-ний өдрийн байдлаар 16 удаагийн шумбалт хийж, тухайн автомашиныг ган татлагаар холбож Зил-131 загварын автомашинаар татсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:50 цагт түр зогсоосон. 05.20-ны өдрийн 13:30 цагт автомашиныг уснаас татан гаргасан бөгөөд ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрэн хайх ажиллагааг зогсоосон.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР