Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот, Архангай, Булган, Завхан, Хөвсгөл, Орхон, аймгуудад бороо орж, Хөвсгөл аймагт шороогоор шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр зүүн өмнөөс, нутгийн зүүн хэсгээр хойноос 5-10 м/с, говь талын нутгаар 13-15 м/с хүрч ширүүсэж шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 17-22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи хойноос 6-11 м/с. 23-25 градус дулаан байна.

Төлөв байдал: 23-нд төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи 23-нд говь, тал, хээрийн нутгаар, 24, 25-нд тал, хээрийн нутгаар, 26-нд зарим газраар13-15 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг шөнөдөө 13-18 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. 24-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг сэрүүснэ.

2. Гал түймэр:

Объектын түймэр: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг. 19 дүгээр хороо, Яргайтын богины задгайд өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 08:05 цагт хүлээн авсан.

Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 08:13 цагт очиход 1 га орчим газарт өнжмөл шар өвс шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум. Жаргалант багийн 7 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.21-ний өдрийн 08:46 цагт /08:48 цаг/ хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 08:48 цагт очиход иргэн Ж-ы 4 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

Улаанбаатар хот, Багануур дүүрэг. 5 дугаар хороо, Бага гүний 15 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11:09 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан 11:17 цагт очиход иргэн А-ын 12х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 2 дугаар хороо, Орбитын 56 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 11:32 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 11:39 цагт очиход иргэн У-ын 3 метр орчим хашаа, 1х1 метрийн хэмжээтэй амбаар, 0.2 га орчим газарт өнжмөл шар өвс шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 12 дугаар хороо, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 12:08 цагт хүлээн авсан.     

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 12:12 цагт очиход 3 га орчим газарт өнжмөл шар өвс шатаж байсныг 15 минут, хүч нэмэгдүүлэн бэлтгэл ээлжийн алба хаагчид ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Налайх дүүрэг. 1 дүгээр хороо, Энгэр шандын 10 дугаар гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 12:26 цагт хүлээн авсан.          

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 12:33 цагт очиход иргэн В-гийн 1 метр орчим хашаа, хог шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан. 

Сэлэнгэ аймаг, Баянгол сум. Гонир багийн “Гялтгануур” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 182 км, сумын төвөөс зүүн зүгт 15 км-т/ өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 05.21-ны өдрийн 12:48 цагт /12:58 цагт/ хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид 15 км замыг туулан 13:04 цагт очиход иргэн Л-ийн 5 ханатай гэр, 4 ханатай гэр, 20×5 метрийн хэмжээтэй малын саравч, хураалттай 1 /тн/ өвс шатаж байсныг 01:21 цаг ажиллан унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 27 дугаар хороо, Сэлбийн 27 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 14:46 цагт хүлээн авсан.

Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 14:54 цагт очиход иргэн Б-ийн 6х4 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, 7 метр орчим хашаа, 4х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 20 минут ажиллан унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 10 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 15:04 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 15:07 цагт очиход иргэн Н-ын 10х5 метрийн хэмжээтэй автозасварын газрын дээвэр шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 27 дугаар хороо, Сэлбийн 15 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 15:09 цагт хүлээн авсан.

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 15:20 цагт очиход иргэн Г-ын 12х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, эд хогшил, 10 метр орчим хашаа шатаж байсныг 30 минут ажиллан унтраасан.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 20 дугаар хороо, Моносийн задгайд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 15:34 цагт хүлээн авсан.

Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 15:38 цагт очиход иргэн У-ын “Даевоо” загварын Автоцистерны 2 /тн/-ын түлшний сав шатаж байсныг 20 минут ажиллан унтраасан.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 12 дугаар хороо, Хабитатын 14 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 15:56 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 12.5 км замыг туулан 16:12 цагт очиход иргэн Б-ы “Ланд Круйзер-80” загварын суудлын автомашины бүхээг шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.

Баян-Өлгий аймаг, Бугат сум. “Бугын гол” баг, 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.21-ний өдрийн 18:00 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 18:03 цагт очиход иргэн З-ийн 9х9 метрийн хэмжээтэй байшингийн үүдний амбаар шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан.

Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум. Бүргэдэй баг, 3 хэсэгт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.21-ны өдрийн 17:59 цагт /18:02 цагт/ хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 24 км замыг туулан 18:20 цагт очиход 4х4 метрийн хэмжээтэй агуулах, 12 метр хашаа шатаж байсныг 01:00 цаг ажиллан унтраасан.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 11 дүгээр хороо, Хонхорын 5 дугаар гудамжны задгайд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 21:16 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан 21:29 цагт очиход 5 метр хашаа, 0.3 га орчим газарт өнжмөл шар өвс шатаж байсныг 20 минут ажиллан унтраасан.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 16 дугаар хороо, Буянт-Ухаагийн 1 дүгээр гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 21:33 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 21:37 цагт очиход иргэн Б-ын автомашины хаягдал хураалттай хог шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

Дорнод аймаг, Хэрлэн (Сүмбэр). 10 дугаар баг “Ялалт” хорооллын 19 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.22-ны өдрийн 03:29 цагт /03:31 цагт/ хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 03:31 цагт очиход иргэн Б-ийн 4х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 01:29 цаг ажиллан унтраасан.

Өмнөговь аймаг, Цогтцэций сум (Тавантолгой). Сийрст багийн “Хайрханы-Ар” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 115 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 15 км-т/ ачааны автомашины дугуй шатаж байна гэсэн дуудлагыг 05.21-ний өдрийн 22:09 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид 15 км замыг туулан 22:37 цагт очиход иргэн Э-гийн “Бэйбен Норд Бенз” загварын 98 тн нүүрс тээвэрлэж явсан ачааны автомашины хойд дугуй шатаж байсныг 26 минут ажиллан унтраасан.

Ой, хээрийн түймэр: Булган аймаг, Бугат сум. Баянтөгөл баг, “Могойн-Эх” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 100 км, сумын төвөөс зүүн зүгт 50 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.20-ны өдрийн 10:49 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан алба хаагчид, Орхон аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Бугат сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, Хангал сум дахь сум дундын Цагдаагийн тасгийн алба хаагчид, Сэлэнгэ сумын Байгаль хамгаалагч ажилтнууд ойн түймрийг унтраахаар ажиллаж байна.

Хэнтий аймаг, Баян-Адарга сум. Адарга багийн “Өвөр шандын- Ар” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 210 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 35 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 05.20-ны өдрийн 17:56 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адрага сум дахь Эрэн хайх, аврах салбар, Батноров сум дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид, “Онон Балж”-ийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Засаг даргын Тамгын газар, Дадал сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ой хээрийн түймрийг унтраахаар ажиллаж, 20:08 цагт цурамд оруулж, 05.21-ний өдрийн 09:13 цагт бүрэн унтрааж, Дадал сумын Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны Байгал хамгаалагчид хүлээлгэн өгсөн.

Дорнод аймаг, Халхгол сум. Ташгай багийн “Хавцал булан”, “Аглуут” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 300 км, сумын төвөөс баруун урд зүгт 135 км-т, Монгол Улсын хилийн 1120-1148 дугаар тэмдэгтийн чиглэлд/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 05.21-ний өдрийн 04:59 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, хилийн 0306 дугаар ангийн алба хаагчид 07:14 цаг ажиллан,11:04 цагт түймрийг бүрэн унтрааж, Хилийн 0306 дугаар ангийн 2 дугаар заставын даргад хүлээлгэн өгсөн.

Сэлэнгэ аймаг, Цагааннуур сум. 1 дүгээр баг, Баруун гол гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 145 км, сумын төвөөс зүүн зүгт 35 км, /-т ой, хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 05.21-ны 16:23 цагт /17:35 цагт/ хүлээн авсан.

Тус сумын Засаг даргаар ахлуулсан орон нутгийн иргэд гал түймрийг унтраахаар ажиллаж байна. Хүдэр суманд гарсан ойн түймрийг унтраахаар гарсан Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид тус түймэр рүү хөдөлгөөн үйлдсэн. 

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 8 дугаар хороо, Богдхан уулын “Жаргалантын ам” гэдэг газар өнжмөл шар өвс шатсаны улмаас уулын мод руу тархан шатаж ойн түймэр гарсан дуудлагыг 05.20-ны өдрийн 18:01 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30, 14, 65 дугаар ангийн алба хаагчид, Богд Хан-Уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ажилтнууд ажиллаж, 05.20-ны өдрийн 20:25 цагт цурамд оруулан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймаг, Түшиг сум. Ар нуга багийн “Цагаан чулуут” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 210 км, сумын төвөөс зүүн зүгт 85 км-т, Монгол Улсын хилийн 623-639 дүгээр тэмдэгтийн чиглэлд / Ой хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 05.20-ны өдрийн 19:12 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газар, Хилийн 0243 дугаар анги, 0101 дүгээр ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газар, Зүүнбүрэн сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ой хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна.

3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осолХөвсгөл аймаг, Бүрэнтогтох сумЭрчим багийн “Хилэнтийн гүүр“ гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 7 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 44 км-т/ “Дэлгэр“ мөрний ус руу 1 хүн үсэрч, живсэн тухай дуудлагыг 05.06-ны өдрийн 17:49 цагт хүлээн авсан бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газар 05:06-ны өдрөөс 05.11-ний өдөр хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж түр зогсоосон. Эрэн хайх ажиллагааг дахин зохион байгуулах хүсэлтийг 05.16-ны өдөр ар гэрээс нь ирүүлсэн.

Тус сумын Эрчим баг “Цагааны сайр” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 12 км, сумын төвөөс зүүн зүгт 54 км/-т “Дэлгэрмөрөн” голд цогцос байна гэсэн дуудлагыг 16:55 цагт хүлээн авч, аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 17:17 цагт очиж, 00:40 цаг ажиллан цогцосыг гаргаж, аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгч, цогцсыг таниулах ажиллагаа явуулахад  05.06-ны өдөр тус гол руу үсэрсэн иргэн Б /54 настай, эрэгтэй/-ийн цогцос болох нь тогтоогдсон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top