1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Өмнөговь аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 18-23 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 29-34 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 4-6 градус, бусад хэсгээр 8-10 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.
Төлөв байдал: 24-нд төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 25-нд Халх голын хөндийгөөр, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 24-нд говь, тал, хээрийн нутгаар, 27-нд Алтайн салбар уулс болон говийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 17-22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.
2. Гал түймэр:
Объектын түймэр: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 4 дүгээр хороо, Фермерүүд захын гадна хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 05.22-ны өдрийн 08:29 цагт хүлээн авсан.
Тус дүүүргийн онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах 14 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 08:33 цагт очиж хогийн цэгт хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 3 дугаар хороо, Цагдаа хотхонд орцны хогийн суваг шатаж байна гэсэн дуудлагыг 05.22-ны өдрийн 15:23 цагт хүлээн авсан.
Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах 14 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 15:31 цагт очиход орцны хогийн сувагт хог шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 15 дугаар хороо, Өвөр Согоотын эцсийн задгайд гал гарч байна гэсэн дуудлагыг 05.22-ны өдрийн 20:42 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах 34 дүгээр ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 21:01 цагт очиж хогийн цэгт хог шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 9 дүгээр хороо, Алтайн гудамжинд гал гарч байна гэсэн дуудлагыг 05.23-ны өдрийн 05:56 цагт хүлээн авсан.
Чингэлтэй дүүргийн онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах 10 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 06:03 цагт очиход тус байрны гадна тагтан доор хог шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 9 дүгээр хороо, Шар хадны 49-749-д байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.22-ны өдрийн 09:13 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах 63 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 10:21 цагт очиход иргэн Г-ийн 7×8 метрийн хэмжээтэй байшин шатаж, доторх эд зүйлс, дээврийн хэсэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
Ховд аймаг, Жаргалант сум. Рашаант багийн 16 дугаар гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 05.22-ны өдрийн 10:23 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 10:26 цагт очиход иргэн П-ийн эзэмшлийн “Адвон” загварын суудлын автомашин шатаж байсныг 4 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 32 дугаар хороо, Туулын 17 гудамжинд хураалттай мод шатаж байна гэсэн дуудлагыг 05.22-ны өдрийн 10:19 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах 26 дугаар ангийн алба хаагчид 12 км замыг туулан 10:34 цагт очиход иргэн Г-ын хашаанд хураалттай байсан 100 ширхэг палк мод шатаж байсныг 1 цаг 40 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг. 19 дүгээр хороо, Яргайтын богинын аманд өнжмөл өвс, байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.22-ны өдрийн 10:35 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах 74 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 10:42 цагт очиход 3.5 га орчим газарт өнжмөл өвс шатаж байсныг 45 минут ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймаг, Мандал сум. Минжийн хангай 7 дугаар багийн Партизанд өвөлжөө, өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.22-ны өдрийн 15:45 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 15:46 цагт ангиас гарч 3.5 км замыг туулан 15:49 цагт очиход иргэн Н-ын эзэмшлийн 11х4 метрийн хэмжээтэй өвөлжөө, 15х4 метрийн хэмжээтэй тахианы байр, 12х6 метрийн хэмжээтэй хүлэмж, 4.5 тн өвс тус тус шатаж байсныг 49 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 33 дугаар хороо, Тахилтын 10 дугаар гудамжинд өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.22-ны өдрийн 16:08 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах 26 дугаар ангийн алба хаагчид 9.5 км замыг туулан 16:20 цагт очиход иргэн Ч-ийн хашаанд 0.2 га орчим газарт өнжмөл өвс шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Дорнод аймаг, Хэрлэн (Сүмбэр). 9 дүгээр баг 8 дугаар байранд дэлгүүрт гал гарч байна гэсэн дуудлагыг 05.22-ны өдрийн 17:22 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 17:24 цагт очиход иргэн Б-ын эзэмшлийн 2х2 метрийн хэмжээтэй өрөөнд эд зүйлс шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
Ховд аймаг, Жаргалант сум. Алагтолгой багийн 1 дүгээр цэцэрлэгийн хажуу талд зоорь шатаж байна гэсэн дуудлагыг 05.22-ны өдрийн 18:32 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 18:35 цагт очиход эзэнгүй айлын зоорь шатаж байсныг 10 минут ажиллаж унтраан тус аймгийн Цагдаагийн газрын эргүүлийн цагдаад хүлээлгэн өгсөн.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 8 дугаар хороо, Тэнүүн хотхонд гал гарч байна гэсэн дуудлагыг 05.22-ны өдрийн 19:41 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах 63 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 19:48 цагт очиход тус байранд иргэн Г-ийн 2×4 метрийн хэмжээтэй өрөөний таазны хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Архангай аймаг, Эрдэнэбулган. Цагаан даваа 1 дүгээр багийн 13 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.22-ны өдрийн 21:36 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан 21:40 цагт очиход иргэн М-ын эзэмшлийн 6х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 49 минут ажиллаж унтраасан.
Төв аймаг, Жаргалант сум. Өгөөмөр багийн Хонхорын 7 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн мэдээллийг 05.23-ны өдрийн 04:00 цагт хүлээн авсан.
Тус сумын Засаг даргаар ахлуулсан Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд 500 метр замыг туулан 04:02 цагт очиж иргэн Д-ийн эзэмшлийн 6х7 метрийн хэмжээтэй 2 байшин шатаж байсныг 3 цаг ажиллаж унтраасан.
Төв аймаг, Мөнгөнморьт сум. Булаг багийн Мөнхжаргалант 15 дугаар гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.23-ны өдрийн 04:02 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 04:04 очиход иргэн М-ийн эзэмшлийн 20х25 метрийн хэмжээтэй хашаа шатаж байсныг 31 минут ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр: Булган аймаг, Бугат сум. Баянтөгөл баг, “Могойн-Эх” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 100 км, сумын төвөөс зүүн зүгт 50 км/-т ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.20-ны өдрийн 10:49 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан алба хаагчид, Орхон аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Бугат сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, Хангал сум дахь сум дундын Цагдаагийн тасгийналба хаагчид, Сэлэнгэ сумын Байгаль хамгаалагч ажилтнууд ажиллаж 05.22-ны өдрийн 09:40 цагт түймрийг цурамд оруулсан бүрэн унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймаг, Ерөө сум. Буурагчин багийн “Ялмаг асгатын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 120 км, Мандал сумын төвөөс хойд зүгт 50 км/-т ойн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 05.22-ны өдрийн 14:08 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн даргаар ахлуулсан алба хаагчид 18:40 цагт очсон түймрийг унтраахаар ажиллаж байна.
Урьдчилсан байдлаар түймэрт 20 га орчим талбай өртсөн. Нэмэлт дуудлагаар тус сумын “Өгөөж хараа” ХХК, “Түмэндэлай” ХХК-ийн ажилтнууд 16:25 цагт гарсан.
Булган аймаг, Бугат сум. Ханжаргалант багийн “Задын шар дэвсэг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 100 км, сумын төвөөс баруун зүгт 50 км/-т ойн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 05.22-ны өдрийн 13:00 цагт хүлээн авсан.
Булган аймгийн Онцгой байдлын газар, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчид түймрийг унтраахаар ажиллаж байна. Бугат сумын Мэргэжлийн ангийнхан 15:33 цагт түймрийн голомт уруу хөдөлгөөн үйлдсэн.
Булган аймаг, Хутаг-Өндөр сум. Тээл багийн “Ацын-Эх” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 190 км, сумын төвөөс баруун урд зүгт 40 км/-т ойн түймэр гарсан дуудлагыг 05.22-ны өдрийн 17:55 цагт хүлээн авсан.
Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчид 170 км замыг туулан 05.23-ны өдрийн 01:00 цагт очиж, Хутаг-Өндөр сумын Байгаль орчны улсын хяналтын байцаагчаар ахлуулсан орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж байна. Нэмэлт дуудлагаар: Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 05.23-ны өдрийн 05:00 цагт ангийн байрлалаас гарсан.
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 8 дугаар хороо, Богдхан уулын “Жаргалантын-Ам” гэдэг газар өнжмөл шар өвс шатсаны улмаас уулын мод руу тархан шатаж ойн түймэр гарсан дуудлагыг 05.20-ны өдрийн 18:01 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30, 14, 65 дугаар ангийн алба хаагчид, Богд Хан-Уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ажилтнууд ажиллаж 05.20-ны өдрийн 20:25 цагт ойн түймрийг цурамд оруулсан бүрэн унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймаг, Түшиг сум. Ар нуга багийн “Цагаан чулуут” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 210 км, сумын төвөөс зүүн зүгт 85 км, Монгол Улсын хилийн 623-639 дүгээр тэмдэгтийн чиглэлд/ ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 05.20-ны өдрийн 19:12 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газар, Хилийн 0243 дугаар анги, 0101 дүгээр ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газар, Зүүнбүрэн сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж түймрийг 05.22-ны өдрийн 19:49 цагт цурамд оруулсан бүрэн унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймаг, Цагааннуур сум. 1 дүгээр баг, “Өгөөмрийн-Эх” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 145 км, сумын төвөөс зүүн зүгт 35 км/-т ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 05.21-ны 16:23 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид, Цагааннуур сумын Засаг даргаар ахлуулсан орон нутгийн иргэд түймрийг унтраахаар ажиллаж байна.
3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Усны осол: Булган аймаг, Тэшиг сум. Далан багийн “Эмээлчир” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 250 км, сумын төвөөс баруун урд зүгт 10 км/-т “Эгийн гол”-ын усанд иргэн Ц /36 настай, эрэгтэй, Орхон аймгийн харъяат/ осолдсон гэсэн дуудлагыг 05.22-ны өдрийн 16:22 цагт /16:31 цагт/ хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын газрын Эрэн хайх аврах, салбар, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 250 км замыг туулан мөн өдрийн 23:22 цагт осол болсон газар очсон. 05.23-ны өдрийн 07:00 цагаас иргэн Ц /36 настай, эрэгтэй, Орхон аймгийн харъяат/-ыг эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Төөрсөн, сураггүй болсон: Хөвсгөл аймаг, Түнэл сум. Навчилтай багийн “Улаагчийн-Өвөр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 90 км-т, сумын төвөөс зүүн хойд хойд зүгт 50 км/-т мотоциклоор зорчиж явсан 2 хүн сураггүй болсон тухай дуудлагыг 03.08-ны өдрийн 21:29 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбар, Түнэл сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, орон нутгийн иргэд иргэн Л /29 настай, эрэгтэй/, Б /27 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг 03.12-ны өдрийн 09:00 цагаас “Эг”-ийн голын орчимд 5 км-ийн радиуст зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж, тус аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр 03.12 өдрийн 14:26 цагт зогсоосон. 04.22-ны өдөр Түнэл сум “Эгийн гол”-оос иргэн Б-ийн цогцос нь олдсон. Иргэн Л-ийн ар гэрээс 05.19-ний өдөр эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлэх хүсэлт гаргасны дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын орлогч даргын шийдвэрээр Эрэн хайх, аврах салбарын бүлгийн алба хаагчид 100 км замыг туулан 14:18 цагт очиж анх осолдсон “Улаагчийн-Өвөр” гэдэг газраас урсгал дагуу 250 м зайтай газраас мотоциклыг олж татан гаргаж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн. “Эгийн гол”-оор 15 км-т завиар урсаж, 2-3 метрийн гүнд 1 удаагийн шумбалт хийж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон. 05.23-ны өдрийн 09:00 цагаас дахин эхлүүлнэ.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР