“Усан хөөрөгний хөдөлгөөнт үзүүлэнг” шинээр хийж, байршууллаа

IMG-712f6b0758dd52bdb64d0bf3b02d6ca0-V.jpg

НОБГ-ын Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн механик жолооч, ахлах ахлагч Б.Балдорж ДХИС-ийн Ахлагчийн сургуулийн гал унтраах автомашины жолоочийн 417 дугаар дамжааны сонсогч нартай хамтран “Усан хөөрөгний хөдөлгөөнт үзүүлэнг” шинээр санаачлан хийлээ.

Тус  үзүүлэнг  Ахлагчийн сургуулийн 503 дугаар лабораторийн өрөөнд байрлуулсан байна.

Ингэснээр сонсогч нарт гал унтраах автомашины усан хөөрөгний бүтэц зохион байгуулалт, ашиглах үйл явц, засвар үйлчилгээ тосолгоо, цахилгаан хэлхээ, нуур цөөрөм, гол, усан сангаас автоцистерэнгээс усыг дамжуулах арга барил болон усан хөөргийг ажиллуулах ур чадварыг сурч эзэмших ач холбогдолтой юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top