Алба хаагчид гараанаас гарлаа

IMG_0065.jpg

 “Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор” тэмцээн “Байнгын бүрэлдэхүүний салаа”-ны  төрлөөр гуравдахь өдрөө Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд үргэлжилж байна.

 Тус төрөлд Зэвсэгт хүчин, ХХЕГ, ОБЕГ, ТЕГ, ЦЕГ, ТТХГ, Дотоодын цэргийн штаб, ШШГЕГ гэсэн найман байгууллагын алба хаагчид, мэргэжлийн ур чадвар, тэсвэр хатуужлаа сорин өрсөлдөж байгаа юм.

Онцгой байдлын албаа төлөөлөн оролцож байгаа алба хаагчид гараанаас гарлаа. Алба хаагчид 10км-т марш үйлдэн, обьектыг чөлөөлөх, гранат шидэх, буудлагын шинэ төхөөрөмжүүдийг ашиглах, химийн норматив зэрэг даалгаврыг гүйцэтгэн бариад орно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top