Эрэгтэй баг тамирчид мөнгөн медалийн эзэд боллоо

J1A1164.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит “Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор” тэмцээнд Онцгой байдлын албаа төлөөлөн оролцсон эрэгтэй багийн тамирчид мөнгөн медалийн эзэд боллоо.

Ингэснээр Онцгой байдлын албаны баг тамирчид тус тэмцээнээс хос мөнгөн медалийг хүртээд байна.

Энэ сарын 22-24-ний өдрүүдэд Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдсан тус тэмцээний хаалтын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх оролцож, тэмцээнд оролцсон нийт бие бүрэлдэхүүнд баяр хүргэж үг хэллээ.

Тус тэмцээнд  төрийн цэргийн болон хууль сахиулах 12 байгууллагын 800 гаруй алба хаагч оролцож, “Байнгын бүрэлдэхүүний салаа”, “Хугацаат цэргийн алба хаагчдын салаа”, “Эмэгтэй цэргийн алба хаагчдын тасаг”, “Рот”-ын төрөлд оролцож, тэсвэр хатуужлаа сорин өрсөлдөж аваргуудаа шалгаруулсан юм.

Онцгой байдлын албаа төлөөлөн анх удаагаа тус тэмцээнд оролцсон эмэгтэй тасгийнхан IV байрт шалгарсан амжилтыг үзүүллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top