Аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан зохион байгууллаа

IMG-84d61e4970e1e8cfa1c739230855357b-V.jpg

Монгол Улсын Шадар сайдын Сэлэнгэ аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг тус аймагт 2022 оны 06 дугаар сарын 03-05-ны өдрүүдэд зохион байгуулахтай холбогдуулан  аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн шуурхай хуралдааныг зохион байгууллаа.

Өргөтгөсөн шуурхай хуралдаанд аймгийн Онцгой комиссын гишүүд, холбогдох байгууллагуудын удирдлага танхимаар, сумдын Онцгой комиссын гишүүд бүрэн бүрэлдэхүүнтэйгээр цахимаар хамрагдлаа.

Энэ үеэр аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Галбадрах гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдсэн ажлуудын явцын талаар танилцуулж, бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгүүдийн төлөвлөгөөг батлуулж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг анхаарууллаа.

Мөн аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Н.Лхагвадорж иж бүрэн сургуулийн бэлтгэл ажлыг сайтар хангуулж, үр дүнтэй зохион байгуулж ажиллахыг ажлын хэсгүүдийн дарга нарт үүрэг болголоо гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top