Алба хаагчид ойжуулагч мэргэжлээр түргэвчилсэн сургалтад хамрагдлаа

283973316_314414154195355_8207587369274849557_n.jpg

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас Политехникийн коллежтэй хамтран “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх хүрээнд Гал түймэр унтраах аврах 27, 46, 69, 73, 76 дугаар ангийн 10 алба хаагчийг ойжуулагч мэргэжлээр түргэвчилсэн сургалтад хамруулж, чадамжийн гэрчилгээтэй болголоо.

Алба хаагчид модны бүтэц, хөрс боловсруулах, бэлтгэх, цухуйц гарсны дараах арчилгаа хийх онол, практик хосолсон нийт 120 цагийн танхимын сургалтад хамрагдаж, ойжуулагчийн анхан шатны чадвар эзэмшсэн юм.

Ойжуулагч мэргэжлээр суралцсан алба хаагчид нь сум, орон нутаг, анги байгууллагадаа мод тарих ажилд зааварчлан ажиллана гэж Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top