1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Сүхбаатар аймгийн нутгаар бага зэрэг бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 5-10 м/с, говь талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Говь-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 17-22 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 26-31 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, бороо орохгүй, салхи баруун хойноос 5-10 м/с, 20-22 градус дулаан байна.
Төлөв байдал: 26-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 29-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 28, 29-нд нутгийн зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. 28, 29-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.
2. Гал түймэр:
Объектын түймэр: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 33 дугаар хорооны 4 дүгээр гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.24-ний өдрийн 12:44 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 27 км зам туулан 13:09 цагт очиход иргэн Д-ын хашаа шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг. 14 дүгээр хорооны “Хайлааст”-ын 14 дүгээр гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.24-ний өдрийн 13:35 цагт хүлээн авсан.
Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 4 км зам туулан 13:39 цагт очиход иргэн Б-ын 3х2 метрийн хэмжээтэй амбаар, хашаа шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 24 дүгээр хорооны “Салхит”-ын 1 дүгээр гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.24-ний өдрийн 13:53 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 6 км зам туулан 14:02 цагт очиход иргэн Ц-ийн 6х3 метрийн хэмжээтэй амбаар, хашаа, шар өвс шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 25 дугаар хорооны “Ногоон төгөл” хотхон орон сууцны байрны зоорийн давхарт эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 05.24-ний өдрийн 10:34 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 6 км зам туулан 10:44 цагт очиход 76 байрны зоорийн давхарт иргэн З-ын эд зүйл шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 34 дүгээр хорооны “Баянголын-Ам”-ны “Задгай”-д гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.24-ний өдрийн 16:17 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 11 дүгээр ангийн алба хаагчид 7.5 км зам туулан 16:30 цагт очиход иргэн Ч-ийн 4 ханатай гэр шатаж дууссан байсныг шалгасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 33 дугаар хорооны “Тахилт”-ын 4 дүгээр гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.24-ний өдрийн 16:50 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 11.5 км зам туулан 17:03 цагт очиход иргэн Ц-ын 4х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 17 дугаар хорооны 43 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.24-ний өдрийн 17:56 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3.5 км зам туулан 18:04 цагт очиход иргэн У-ийн 6х5 метрийн хэмжээтэй байшин, хашаа, түлшний мод тус тус шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
Хөвсгөл аймаг, Мөрөн сум. Эрчим багийн 62 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.24-ний өдрийн 18:17 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан 18:23 цагт очиход иргэн Ч-ы 5 ханатай гэр шатаж байсныг 8 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Налайх дүүрэг. 8 дугаар хорооны “Тайж”-ын 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.24-ний өдрийн 18:25 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 2.5 км зам туулан 18:28 цагт очиход иргэн Б-ын 6х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 6 дугаар хорооны “Тоосго”-ны 19 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.24-ний өдрийн 19:42 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан 19:52 цагт очиход иргэн Б-ийн 8х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Ховд аймаг, Булган сум. Далт багийн “Бүрэнхайрханы тохой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 386 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 2 км-т/ харгана шатаж байна гэсэн дуудлагыг 05.24-ний өдрийн 19:50 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн алба хаагчид 2 км зам туулан 19:54 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.
Төв аймаг, Эрдэнэ сум. Тамган багийн 9 дүгээр гудамжинд тус сумын харьяат иргэн Б-ийн малын хашаа 05.24-ний өдрийн 23:55 цагт шатсан тухай мэдээллийг хүлээн авсан.
Тус сумын харьяат иргэн Б-ийн малын 6х4 метрийн хэмжээтэй хашаа шатсаныг тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд ажиллаж унтраасан тухай мэдээллийг тус сумын Засаг дарга 00:30 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.
Ой, хээрийн түймэр: Сэлэнгэ аймаг, Ерөө сум. Буурагчин багийн “Ялмаг асгатын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 120 км-т, Мандал сумын төвөөс хойд зүгт 50 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.22-ны өдрийн 14:08 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн даргаар ахлуулсан Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр анги, мөн Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид, Мандал сумын “Өгөөж хараа” ХХК, “Түмэндалай” ХХК-ийн ажилтнууд түймрийг унтраахаар ажиллаж 05.24-ний өдрийн 12:00 цагт цурамд оруулсан.
Булган аймаг, Бугат сум. Ханжаргалант багийн “Задын шар дэвсэг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 100 км-т, сумын төвөөс баруун зүгт 50 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.22-ны өдрийн 13:00 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан алба хаагчид, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчид, Бугат сумын мэргэжлийн ангийн ажилтнууд ойн түймрийг унтраахаар ажиллаж 05.24-ний өдөр түймрийн баруун, зүүн хойд хэсгийг барьсан бөгөөд урд талдаа ажиллаж байна.
Булган аймаг, Хутаг-Өндөр сум. Тээл багийн “Ацын-Эх” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 190 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 40 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.22-ны өдрийн 17:55 цагт хүлээн авсан.
Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар анги, Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчид, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын мэргэжлийн анги болон орон нутгийн иргэд ажиллаж 05.23-ны өдрийн 17:46 цагт цурамд оруулсан бөгөөд 05.24-ний өдрийн 14:00 цагт унтраасан.
Сэлэнгэ аймаг, Хушаат сум. Мөнхтолгой багийн “Бумбан дэв” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 89 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 60 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 05.23-ны өдрийн 12:30 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр анги, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид, Хушаат сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж мөн өдрийн 20:35 цагт түймрийг цурамд оруулсан бөгөөд 05.24-ний өдөр цурамаа цэвэрлэн ажиллаж байна.
Булган аймаг, Хутаг-Өндөр сум. Уньт багийн “Бэлчирийн-Урд булаг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 100 км, сумын төвөөс зүүн урд зүгт 50 км, Уньт багийн төвөөс зүүн урд зүгт 10 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 05.24-ний өдрийн 17:13 цагт хүлээн авсан.
Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрынажилтнууд ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна.
3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Химийн бодистой холбоотой: Дорнод аймаг, Хэрлэн сум. 9 дүгээр багийн 61 дүгээр байранд артерын даралт хэмжигч багаж хагарч мөнгөн ус асгарсан тухай дуудлагыг 05.24-ний өдрийн 21:00 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 21:18 цагт цагт очиход иргэн М-ийн 2 хүүхэд даралт хэмжигч багажаар тоглож байгаад хагалж 10 гр мөнгөн ус асгарсан байсныг соруулж авсан.
Усны осол: Булган аймаг, Тэшиг сум. Далан багийн “Эмээлчир” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 250 км, сумын төвөөс баруун урд зүгт 10 км/-т 11 хүн зугаалж явснаас 1 хүн “Эг” голын усанд завьнаас унаж живсэн тухай дуудлагыг 05.22-ны өдрийн 16:22 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын газрын Эрэн хайх аврах, салбар, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Тэшиг сум дахь цагдаагийн хэсгийн алба хаагчид, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилтнууд, ар гэрийнхний хамт 05.24-ний өдрийн 07:00 цагаас Орхон аймгийн харьяат Ц/36 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг Тэшиг сумын Далан багийн “Эмээлчир” гэдэг газраас зүүн урд зүгт Хутаг-Өндөр сумын Хонгор багийн “Сайдын тохой” гэдэг газар хүртэл 50 км завиар урсаж, 4 метрийн гүнд 4 удаа шумбалт хийж, голын эрэг тохойгоор “Эмээлчир” гэдэг газраас зүүн урд зүгт “Бүтээлийн нуруу” гэдэг газар хүртэл явганаар 10 км- эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:30 цагт түр зогсоосон. 05.25-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ. Хүч нэмэгдүүлэн ажиллахаар Орхон аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 05.24-ний өдрийн 10:40 цагт гарч 200 км зам туулан 15:30 цагт очсон.
Төөрсөн, сураггүй болсон: Хөвсгөл аймаг, Түнэл сум. Навчилтай багийн “Улаагчийн-Өвөр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 90 км-т, сумын төвөөс зүүн хойд хойд зүгт 50 км/-т Түнэл сумаас Навчилтай багийн чиглэлд гэр лүүгээ мотоциклоор зорчиж явсан 2 хүн сураггүй болсон тухай дуудлагыг 03.08-ны өдрийн 21:29 цагт хүлээн авсан. 2022.03.09-ний өдрөөс 03.12-ны өдрийг хүртэл иргэн Л /29 настай, эрэгтэй/, Б /27 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул зогсоосон. 04.22-ны өдөр Түнэл сумын Навчилтай багийн “Улаагчийн-Ам” гэдэг газар “Эгийн гол”-ын салаанаас иргэн Б-ийн цогцос нь олдсон бөгөөд иргэн Л-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулах тухай хүсэлтийг 05.19-ний өдөр ар гэрээс нь хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 05.24-ний өдрийн 08:30 цагаас иргэн Л /29 настай, эрэгтэй/-ийг Түнэл сумын Навчилтай багийн “Тэрхийн-Ам” гэдэг газраас зүүн зүгт 11 км-т тус багийн “Улаагчийн-Өвөр” гэдэг газар хүртэл “Эг” голын усаар завиар урсаж, 3 метрийн гүнд 2 удаагийн шумбалт хийж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:55 цагт түр зогсоосон. 05.25-ны өдрийн 09:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР