Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдыг шагнаж урамшуулав

IMG_1680.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит “Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор” тэмцээнд Онцгой байдлын албаа төлөөлөн оролцсон эрэгтэй багийн тамирчид мөнгөн медаль хүртэж, эмэгтэй багийн тамирчид IV байрт шалгарсан амжилтыг үзүүлсэн.

Үүнтэй холбогдуулан алба хаагчдыг шагнаж, урамшуулах үйл ажиллагааг өнөөдөр ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын жагсаалын талбайд зохион байгууллаа.

Арга хэмжээнд ОБЕГ-ын даргын зөвлөлийн гишүүд, нийслэлийн хүрээний анги, байгууллагын алба хаагчид болон “Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор” тэмцээнд оролцсон алба хаагчид оролцсон юм.

Энэ үеэр эрэгтэй, эмэгтэй багийн тамирчид жагсаалын болон гардан тулааны үзүүлбэрийг алба хаагчдад сонирхууллаа.

“Марш-тусгай бэлтгэлийн тэмцээн”-д амжилттай оролцсон эмэгтэй багийн тасгийн захирагч, НОБГ-ын Сүхбаатар дүүргийн ОБХ-ийн гамшгийн эрсдэлийн удирдлага үнэлгээ, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч З.Батцэцэгт ахмад, эрэгтэй багийн салааны захирагч, Завхан аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн салааны захирагч, дэслэгч А.Нямбаярт ахлах дэслэгч цол олголоо.

“Онцгой байдлын албаны төлөө 2 дугаар зэргийн тэмдэг”-ээр, НОБГ-ын  Хан-Уул дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Г.Ганбаяр,

“Онцгой байдлын албаны төлөө 3 дугаар зэргийн тэмдэг”-ээр  НОБГ-ын Аврах ангийн аврагч, дэд ахлагч М.Мөнгөнжавхаа, мөн ангийн аврагч, дэд ахлагч О.Ангараг, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал сөнөөгч, дэд ахлагч Э.Энхтулга, мөн ангийн гал сөнөөгч, ахлах алагч О.Эрдэнэбулган,Сонгинохайрхайн дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 11 ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч У.Алтансүх, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн гал сөнөөгч, дэд ахлагч Ш.Билгүүнтэй, Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлагч А.Хатанбаатар, мөн салбарын аврагч Б.Эрдэнэбат, Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, дэд ахлагч Б.Ёндонсүрэн, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн аврагч, гал сөнөөгч, дэд ахлагч А.Мухамбет, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, дэд ахлагч Б.Лхагвасүрэн,  мөн ангийн аврагч, гал сөнөөгч, дэд ахлагч Л.Хангай, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн салааны захирагч, ахлах дэслэгч Ж.Батдэлгэр, Дундговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, дэд ахлагч Х.Гомбосүрэн, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын захирагч, дэслэгч Э.Бадамдорж, мөн газрын Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлагч Б.Хатанбаатар, мөн ангийн аврагч, гал сөнөөгч, дэд ахлагч Б.Даваахүү, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлагч П.Сүхбат, Завхан аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 43 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, дэд ахлагч Т.Тавхай, мөн газрын Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 39 дүгээр ангийн салааны захирагч, дэслэгч А.Нямбаяр, мөн ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Ш.Сүүндалай, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 68 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, дэд ахлагч Б.Отгонлоов, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 44 дүгээр ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Ц.Энхбат, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч Б.Мөнх-Уяа, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын, Гал түймэр унтраах аврах 12 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, дэд ахлагч Д.Ганбаяр, мөн газрын Эрэн хайх, аврах салбарын аврагч химичин, дэд ахлагч Ч.Өвгөнхүү, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 61 дүгээр ангийн аврагч, гал сөнөөгч, ахлагч М.Гансүрэн, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 15  дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлагч Н.Баяржаргал, Төв аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөн морьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлагч К.Мурат, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 69  дүгээр ангийн аврагч, гал сөнөөгч, ахлагч О.Баатарчулуун, мөн газрын Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 73 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, дэд ахлагч Ц.Бямбадорж, Нийслэлийн Онцгой байдлын газрын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гамшгийн эрсдэлийин удирдлага үнэлгээ дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч З.Батцэцэг, 120 дугаар ангийн тамирчин, дэд ахлагч Б.Хулан, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн дуудлага хүлээн авагч, ахлагч Т.Нандин-Эрдэнэ, Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн дуудлага хүлээн авагч, ахлагч Б.Ганзаяа, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын холбоо, зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, дэслэгч П.Оюунзаяа, мөн газрын Эрэн хайх, аврах салбарын аврагч-усчин, ахлагч Ц.Балжинням, Дундговь аймгийн Онцгой байдлын газрын Сайнцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Э.Булган, Орхон аймгийн Онцгой байдлын газрын  Шуурхай удирдлага зарлан мэдээллийн төвийн дуудлага хүлээн авагч, ахлагч Б.Нямсүрэн, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн бичиг хэрэг, архивын эрхлэгч, дэд ахлагч Ц.Гантуяа, мөн газрын Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн дуудлага хүлээн авагч, дэд ахлагч Ц.Бүжингоо, Увс аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 60 дугаар ангийн салааны захирагч, ахлах дэслэгч М.Өлзий-Орших нарыг тус тус шагналаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top