“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжих суурь нөхцлийг бүрдүүлж, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг хангах зорилго бүхий “Шинэ Сэргэлтийн Бодлого”-ыг хэрэгжүүлэх их үйлсийг манлайлах “Шилдэг-75” оюутанд Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаа АСЕМ Виллад боллоо.
Энэхүү тэтгэлгийг ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн “Онцгой байдал-гамшгаас хамгаалах алба” бакалаврын хөтөлбөрийн 622 дугаар дамжааны дэд түрүүч Б.Наранзул болон бусад бүрэлдэхүүн сургуулийн таван сонсогч хүртсэн юм.
Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн “Шүүхийн шийдвэр гүйцэтгэл-эрх зүй” бакалаврын хөтөлбөрийн 531 дүгээр дамжааны түрүүч Б.Анун, Хилийн албаны сургуулийн “Хилийн алба-эрх зүй” бакалаврын хөтөлбөрийн 431 дүгээр дамжааны дэд түрүүч Ч.Бөхчулуун, Цагдаагийн сургуулийн “Цагдаагийн ажил-эрх зүй” бакалаврын хөтөлбөрийн 331 дүгээр дамжааны сонсогч Т.Намуун, 334 дүгээр дамжааны сонсогч М.Халиун, Г.Ган-Очир нар хүртсэн байна гэж ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас мэдээллээ.