Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 18-23 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. 24-26 градус дулаан байна.

Төлөв байдал: 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 30-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 28-нд нутгийн зарим газраар, 29,30-нд говь, тал хээрийн нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. 27-нд нутгийн хойд хэсгээр, 28-наас ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. 29-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 30-нд ихэнх нутгаар дулаарна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 53 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.25-ны өдрийн 13:18 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан очиход 1х1 метрийн хэмжээтэй нүхэн жорлон, 1 метр хашаа шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Сакура таур” хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 05.25-ны өдрийн 15:23 цагт хүлээн авсан. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг тууланочиход “Самма Про Сольюшн” ХХК-ийн 12х6 метрийн хэмжээтэй байшин, Кандер ХХК-ийн “Инканто товер-3”-ын баригдаж байгаа 16 давхар барилгын гадна пасад /2 давхар хүртэл/, хогийн цэгт хог, шатаж байсныг 25 минут ажиллан унтраасан.

Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр зөрлөгийн задгай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 16:38 цагт хүлээн авсан. Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан очиход иргэн Т-ын 5 ханатай 2 гэр, эд хогшил шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ баг, 29/Б гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.25-ны өдрийн 16:46 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 16:50 цагт очиход иргэн Ч-ийн 4х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 12 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 5 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 17:20 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан очиход иргэн Э-ийн 8х5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, О-ын 8х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр тус тус шатаж байсныг 40 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 88 дугаар цэцэрлэг өвс шатаж байна гэсэн дуудлагыг 23:35 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан очиход шар өвс, хог шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

– Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Ялмаг Асгатын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 120 км, Мандал сумын төвөөс хойд зүгт 50 км-т/ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.22-ны өдрийн 14:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр анги, мөн тус аймгийн Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид, Мандал сумын “Өгөөж Хараа” ХХК, “Түмэндалай” ХХК-ийн ажилтнууд түймрийг унтраахаар ажиллаж, 05.24-ний өдрийн 12:00 цагт цурамд оруулж, 05.25-ны өдрийн 16:00 цагт бүрэн унтраасан.

Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн “Задын шар дэвсэг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 100 км, сумын төвөөс баруун зүгт 50 км-т/ Ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.22-ны өдрийн 13:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан алба хаагчид, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр анги, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах  27 дугаар ангийн  алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын  газрын ажитнууд, Хутаг-Өндөр сумын Байгаль орчны хяналтын Улсын байцаагчид ажиллаж, ойн түймрийг 05.25-ны өдрийн 10:01 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. 

Төв аймгийн Мөнгөнморьт сумын “Минж” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 312 км, сумын төвөөс хойд зүгт 122 км/-т Оросын Холбооны Улсаас Монгол Улсын хилийн 740-741 дүгээр тэмдэгтийн дагуу ойн түймэр хил давж орж ирсэн тухай дуудлагыг 19:11 цагт хүлээн авсан. ОБЕГ-ын даргын шийдвэрээр Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “ЕС-145” загварын нисдэг тэрэг 05.26-ны өдрийн 07:30 цагт Сэлэнгэ аймгийн Хүдэр, Хэнтий аймгийн Батширээт сумын зааг Минжийн хангайд ОХУ-ын талаас хил давж орж ирсэн ойн түймрийг унтраахаар агаараас тандалт хийх, алба хаагчдыг түймрийн голомтод тээвэрлэн хүргэхээр шийдвэрлэсний дагуу нислэг үйлдэхээр бэлтгэж байна.

Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Мөнхтолгой багийн “Бумбан дэв” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 89 км, сумын төвөөс баруун хойд зүгт 60 км-т/ Ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 05.23-ны өдрийн 12:30 цагт хүлээн авсан. Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж, мөн өдрийн 20:35 цагт түймрийг цурамд оруулж, 05.24-ний өдрийн 20:00 цагт бүрэн унтраасан.

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн “Бэлчирийн-Урд булаг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 100 км, сумын төвөөс зүүн урд зүгт 50 км, Уньт багийн төвөөс зүүн урд зүгт 10 км-т/ Ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 05.24-ний өдрийн 17:13 цагт хүлээн авсан. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж, 05.25-ны өдрийн 12:23 цагт цурамд оруулж, мөн өдрийн 16:28 цагт бүрэн унтраасан.

4. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осол: Булган аймгийн Тэшиг сумын Далан багийн “Эмээлчир” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 250 км, сумын төвөөс баруун урд зүгт 10 км/-т 11 хүн зугаалж явснаас 1 хүн Эг голын усанд завьнаас унаж живсэн тухай дуудлагыг 05.22-ны өдрийн 16:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбар, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Тэшиг сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилтнууд, ар гэрийнхэн 05.25-ны өдрийн 07:00 цагаас Орхон аймгийн харьяат иргэн Ц /36 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг тус сумын Далан багийн “Эмээлчир” гэдэг газраас зүүн урд зүгт 25 км/-т Эгийн голын гүүр гэдэг газар хүртэл завиар урсаж, 5 метрийн гүнд 7 удаа шумбалт хийж, голын эрэг тохойгоор эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:05 цагт түр зогсоосон. 05.26-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ.

Төөрсөн, сураггүй болсон: Хөвсгөл аймгийн Түнэл сумын Навчилтай багийн “Улаагчийн-Өвөр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 90 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км/-т Тус сумаас Навчилтай багийн чиглэлд гэрлүүгээ мотоциклоор зорчиж явсан 2 хүн сураггүй болсон тухай дуудлагыг 03.08-ны өдрийн 21:29 цагт хүлээн авсан. 2022.03.09-ний өдрөөс 03.12-ны өдрийг хүртэл иргэн Л /29 настай, эрэгтэй/, Б /27 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул зогсоосон. 04.22-ны өдөр Түнэл сумын Навчилтай багийн “Улаагчийн-Ам” гэдэг газар “Эгийн гол”-ын салаанаас иргэн Б-ийн цогцос олдсон бөгөөд иргэн Л-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулах тухай хүсэлтийг 05.19-ний өдөр ар гэрээс нь хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 05.25-ны өдрийн 08:58 цагаас иргэн Л /29 настай, эрэгтэй/-ийг тус сумын Навчилтай багийн “Улаагчийн гарам” гэдэг газраас зүүн зүгт 23 км-т “Жүр-Үзүүр” гэдэг газар хүртэл “Эг” голын усаар завиар урсаж, 3 метрийн гүнд 4 удаагийн шумбалт хийж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэн нь хүсэлт гаргасны дагуу мөн өдрийн 20:55 цагт тодорхойгүй хугацаагаар түр зогсоосон.      

Бусад төрлийн осол /аюул/: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Орон сууц баг, “Монгол Байгаль” орон сууцны 2 давхарт хаалга онгойлгох шаардлагатай байна гэсэн хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас 05.25-ны өдрийн 16:52 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 3 км замыг туулан очиж, /хүчирхийлэл үйлдэгдэж байж болзошгүй/ тус хаалгыг онгойлгож, 17:04 цагт иргэн Э /54 настай, эмэгтэй/-ийг гаргаж, Цагдаагийн газрын ахлах мөрдөн байцаагчид хүлээлгэн өгсөн.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Өргөө амаржих газрын дэргэд баригдаж буй барилгын ухсан нүхэнд цогцос байна гэсэн дуудлагыг 02:20 цагт хүлээн авсан. Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 8.8 км замыг туулан очиход Су /34 настай, эрэгтэй/ баригдаж байгаа 10 давхар барилгаас суурин Кранын 2 метр орчим ухсан нүхэнд унаж нас барсан байсан цогцсыг 10 минут ажиллан гарган, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top