Арга хэмжээнд 1000 гаруй хүүхэд, багачууд оролцож байна

282005938_2051081208422427_9155555209646764731_n.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газрын Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс Үндэсний соёл амралтын хүрээлэнтэй хамтран олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ”Онцгой хүүхдүүд” арга хэмжээг өнөөдөр зохион байгуулж байна.

ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, НОБГ-ын дарга, хурандаа А.Дашням нар хүүхэд багачуудад мэндчилгээ дэвшүүллээ.

Өдөрлөгт нийт алба хаагчдын 1000 гаруй хүүхэд багачууд оролцон насны ангилалаар дуу, бүжиг, зураг зурах болон асуулт, хариултын аха тэмцээнээр өрсөлдөж нэгэн өдрийг хамтдаа хөгжилтэй өнгөрүүлж байгаа бөгөөд таван хүүхдийг зусланд амрах эрхийн бичгээр шагналаа.

Мөн циркийн үзүүлбэр, урлагийн үзүүлбэр үзүүлж, Хангарди хамтлаг ая дуугаа өргөсөн юм.

Өдөрлөгт оролцож байгаа хүүхэд, багачууд хөнгөлөлттэй үнээр тоглоомуудаар үйлчлүүлж, Аврах ангийн усчин аврагчид нууранд завиар аялуулж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top