Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Булган, Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүсэж, зарим газраар 14-16 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсэж Дархадын хотгор болон Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хангайн уулархаг нутгийн өвөр бэл, Хүрэнбэлчир орчим, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 24-29 градус, Монгол-Алтайн уулархаг нутгаар 20-25 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бороо орж, уулаараа нойтон цас орно. Салхи баруун хойноос 6-11 м/с, 7-9 градус дулаан байна.

Төлөв байдал: 29-ний өдөр төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас, 30-ны өдөр баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 31-ний өдөр баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-р сарын 1-ний өдөр баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 29, 30, 31-ний өдөр говь, тал хээрийн нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. 29-ний өдөр нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байх боловч 30-ны өдрөөс ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

2. Гал түймэр:

Объектын түймэр: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 15 дугаар хороо, “Өвөр согоот”-ын эцэст хог шатаж байна гэсэн дуудлагыг 05.27-ны өдрийн 07:34 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 07:42 цагт очиход хог шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.   

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг.8 дугаар хороо, Дэнжийн 8 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.27-ны өдрийн 15:02 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 15:10 цагт очиход иргэн М-ын 8х14 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, 5х5 метрийн хэмжээтэй үүдний хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 9 дүгээр хороо, Ээж хайрханы 6 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.27-ны өдрийн 15:44 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 15:53 цагт очиход иргэн Ж-гийн 3х3 метрийн хэмжээтэй амбаар, дотор нь хураалттай 5 ханатай гэр, 0.2 га орчим талбайд өнжмөл шар өвс шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.     

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 19 дүгээр хороо, 27-1 дүгээр байранд тагтан дээр гал гарч байна гэсэн дуудлагыг 05.27-ны өдрийн 18:07 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 18:11 цагт очиход иргэн Ц-ын байрны тагтан дээр эд зүйлс, 30 м2 орчим гадна фасад шатаж байсныг 25 минут ажиллаж унтрааж, утаажилтын бүсээс тус байрны 28 иргэнийг аюулгүй газарт гаргасан.

Улаанбаатар хот, Налайх дүүрэг. 1 дүгээр хороонд Тэрэлжийн хуучин модон гүүр шатаж байна гэсэн дуудлагыг 05.27-ны өдрийн 19:58 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 11.5 км замыг туулан 20:13 цагт очиход Тэрэлжийн модон гүүр 1м2 орчим хэмжээтэй шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. 

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 20 дугаар хороо, Фермийн балгас гэдэг газарт хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 05.27-ны өдрийн 22:07 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан 22:15 цагт очиж, хог шатаж байсныг 10 цаг ажиллаж унтраасан. 

Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сум. 2 дугаар багийн “Бяруут” хорооллын 1 дүгээр гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.27-ны өдрийн 14:51 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 14:53 цагт очиход иргэн А-ны 3х6, 3х4 метрийн хэмжээтэй 2 амбаар шатаж байсныг 54 минут ажиллаж унтраасан.

Ой, хээрийн түймэр: Булган аймаг, Бугат сум. Ханжаргалант багийн “Задын шар дэвсэг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 100 км-т, сумын төвөөс баруун зүгт 50 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.22-ны өдрийн 13:00 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан алба хаагчид, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр анги, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах  27 дугаар ангийн  алба хаагчид, тус сумын мэргэжлийн ангийнхан, Хутаг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны ажилтнууд ажиллаж, 05.25-ны өдрийн 10:01 цагт түймрийг цурамд оруулж, 05.27-ны өдрийн 21:00 цагт бүрэн унтрааж, Ханжаргалант багийн Засаг дарга, сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль хамгаалагч нарт хүлээлгэн өгсөн.

Төв аймаг, Мөнгөнморьт сум. “Минжийн хангай” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 312 км-т, сумын төвөөс хойд зүгт 122 км-т/ Оросын Холбооны Улсын талаас Монгол Улсын хилийн 740-741 дүгээр тэмдэгтийн дагуу ойн түймэр хил давж орж ирсэн тухай дуудлагыг 05.25-ны өдрийн 19:11 цагт хүлээн авсан.

ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын даргын шийдвэрээр Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “ЕС-145” загварын нисдэг тэрэг Сэлэнгэ аймгийн Хүдэр, Хэнтий аймгийн Батширээт сумын зааг Минжийн хангайд ОХУ-ын талаас Улсын хил давж орж ирсэн ойн түймрийг агаараас тандах, түймрийн зураглал гаргах, Үндэсний аврах бригад, Төв аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчийг түймрийн голомтод тээвэрлэн хүргэхээр 05.26-ны өдрийн 07:36 цагаас эхлэн 19:46 цаг хүртэл нийт 9 удаагийн нислэгийг үйлдсэн.

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын даргын шийдвэрээр нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид хүч нэмэгдүүлэн ажиллахаар 05.27-ны өдрийн 03:10 цагт Төв аймгийн Мөнгөнморьт суманд очсон бөгөөд мөн өдрийн 13:28 цагт нисдэг тэргээр түймрийн голомтод хүргэсэн.

Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “ЕС-145” загварын нисдэг тэрэг 05.27-ны өдрийн 13:34 цагт түймрийн голомтоос Улаанбаатар хотын чиглэлд хөөрч, мөн өдрийн 14:32 цагт ангийн байрлалд газардсан. Түймэрийг 05.27-ны өдрийн 18:16 цагт цурамд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймаг, Ерөө сум. Буургачин багийн “Хонгорын нуруу, Гурван булаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 115 км-т, сумын төвөөс зүүн зүгт 35 км-т/ ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 05.26-ны өдрийн 14:14 цагт хүлээн авсан.

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар анги, Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид, Ерөө сумын мэргэжлийн ангийнхан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна. 05.27-ны өдрийн 21:00 цагт хүч нэмэгдүүлэн ажиллахаар тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр анги, Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид автомашинтай хөдөлсөн.

Төв аймаг, Жаргалант сум. Буурал багийн “Буурлын-Ар” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 171 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 15 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуулагыг 05.27-ны өдрийн 18:10 цагт хүлээн авсан. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Жаргалант сум дахь Улсын нөөцийн 064 цэгийн эрхлэгчээр ахлуулсан алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль хамгаалагчаар ахлуулсан сумын мэргэжлийн ангийнхан, сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан орон нутгийн иргэд мөн өдрийн 19:18 цагт түймрийг бүрэн унтрааж, манаж хоносон.

4. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Зам, тээврийн осол: Хэнтий аймаг, Баянхутаг сум. Жаргалант багийн “Баруун-Ухаа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 20 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 55 км-т/ ачааны автомашины араас суудлын автомашин мөргөж, суудлын автомашинд зорчиж явсан 2 хүн бүхээгтээ хавчуулагдсан тухай дуудлагыг 05.27-ны өдрийн 12:20 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчид 20 км замыг туулан 12:50 цагт очиход Баянхутаг сумаас Хэрлэн сумын чиглэлд зорчиж явсан “Муссо” загварын суудлын автомашин, Сүхбаатар аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан “Супергреат” загварын ачааны автомашины араас мөргөж, “Муссо” загварын суудлын автомашины бүхээгт хавчуулагдсан жолооч Б /64 настай, эрэгтэй/-ыг эсэн мэнд гарган аймгийн Яаралтай түргэн тусламжийн төвд, зорчигч Н /61 настай, эмэгтэй/-ийн цогцсыг гарган аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах мөрдөгчид тус тус шилжүүлэн өгсөн.

Усны осол: Булган аймаг, Тэшиг сум. Далан багийн “Эмээлчир” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 250 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 10 км-т/ 11 хүн зугаалж явснаас 1 хүн “Эг” голын усанд завьнаас унаж живсэн тухай дуудлагыг 05.22-ны өдрийн 16:22 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбар, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Тэшиг сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилтнууд, 05.27-ны өдрийн 07:00 цагаас Орхон аймгийн харьяат иргэн Ц/36 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг тус сумын Далан багийн “Эмээлчир” гэдэг газраас зүүн урд зүгт “Эгийн голын гүүр” гэдэг газар хүртэл 30 км-т завиар урсаж, 4 метрийн гүнд 5 удаа шумбалт хийж, голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:19 цагт түр зогсоосон. 05.28-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ.

Ховд аймаг, Зэрэг сум. Хөндлөн багийн “Хөдөө” нуур гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 123 км-т, сумын төвөөс хойд зүгт 3 км-т/ “Хөдөө” нуурын усанд 1 хүн живж байна гэсэн дуудлагыг 05.27-ны өдрийн 21:39 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 21:43 цагт очиход “Хөдөө” нуурын усанд тус сумын харьяат иргэн Б /31 настай, эрэгтэй/ согтуугаар гэр бүлийнхэнтэйгээ маргалдсаны улмаас нуурын ус руу орж, живж байсныг 3 минут ажиллан эсэн мэнд гаргаж, тус сум дахь Цагдаагийн хэсэгт 22:08 цагт хүлээлгэн өгсөн. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top