Сургуулийн бэлтгэл бэлэн байдалтай танилцлаа

05-28-Сайхан-1-4.jpg

Сэлэнгэ аймагт 06 дугаар сарын 03-05-ны өдрүүдэд зохион байгуулагдах Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулж мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, удирдлага, зохион байгуулалтаар хангахаар ОБЕГ-аас томилогдсон ажлын хэсэг тус аймагт ажиллаж байна.

Тус сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр өнөөдөр Сайхан сумын Онцгой комиссын бүрэлдэхүүн, орон нутгийн мэргэжлийн анги, албадын бэлтгэл, бэлэн байдалтай танилцаж, мэргэжил аргазүйн зөвлөмж, үүрэг чиглэл өглөө.

Мөн Баянгол сумын мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн, ард иргэдэд гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн талаар болон, гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх тухай сургалт орж, мэдээлэл өгсөн юм.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд Сэлэнгэ аймгийн бүх сум, тосгоны Онцгой комисс, мэргэжлийн анги, албадын бүрэлдэхүүн цахимаар хамрагдана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top