Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан, энхийг сахиулах болон хүмүүнлэгийн ажиллагаанд оролцсон алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа.
Цэргийн гавьяаны одонгоор: Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч, дэслэгч С.Мөнхсүх,
Цэргийн хүндэт медиалиар: ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын цэргийн алба захиргааны асуудал хариуцсан мэргэжилтэн, хошууч Э.Ганбат, НОБГ-ын Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн гал сөнөөгч, амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчин, ахлах ахлагч Т.Хүдэрчулуун, Архангай аймгийн Онцгой газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн аврагч, гал сөнөөгч Т.Баттулга, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, техник хэрэгсэл хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Г.Ганзориг, Увс аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч С.Сүх-Очир нарыг тус тус шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх алба хаагчдыг эх орноо батлан хамгаалах болон цэргийн шинэчлэлийн бодлогыг тууштай хэрэгжүүлэх, өсвөр үе, залуучуудыг эх орноо хайрлан хамгаалах үзэл санаа, эрдэм ухаанд сургах үйлсэд улам их амжилт гаргана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.
Мөн бат бэх ар тал нь болж, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, өрх гэрээ авч явах ачааны хүндийг үүрч байдаг ар гэрийнхэнд нь аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.