“Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн тэмцээнд НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчин, ахлах ахлагч Д.Тэмүүжин 1500 м-ийн гэр бүлийн төрөлд алтан медаль хүртлээ.
Мөн тэрээр эрэгтэй 21095 м-ийн 35-54 насны ангилалд тусгай байрт шалгарсан юм.
Ахлах ахлагч Д.Тэмүүжин нь Онцгой байдлын албаны баг, тамирчдаа төлөөлөн мэргэжлийн уралдаан, тэмцээнд тогтмол амжилттай оролцдог тэргүүний шилдэг алба хаагчдын нэг юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.