Сэлэнгэ аймагт зохион байгуулагдах Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд тус аймгийн Мандал, Алтанбулаг, Шаамар, Сайхан, Орхон, Хүдэр, Ерөө, Зүүнбүрэн, Цагааннуур, Түшиг, Жавхлант, Сант сумд, Дулаанхаан, Бугант, Түнхэл тосгодын иргэдэд зориулсан сургалтыг зохион байгуулж, нийт 4715 иргэнийг хамрууллаа.
Иргэдэд болзошгүй аюул ослоос өөрийгөө болон бусдыг хэрхэн хамгаалах тухай мэдлэг ойлголт өгөх зорилготой тус сургалт гамшиг гэж юуг хэлэх вэ, газар хөдлөлтийн гамшгийн тухай ойлголт, хувийн бэлтгэл бэлэн байдлаа хэрхэн хангах, галын аюулгүй байдал, гамшгаас хамгаалах үйл ажиллагаан дахь иргэний оролцоо, аливаа аюулт үзэгдэл, ослын үед анхны тусламжийг хэрхэн үзүүлэх вэ гэсэн сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан юм.
Сургалтыг ОБЕГ-аас томилогдсон ажлын хэсгийн сургагч багш нар, орон нутгийн Онцгой байдлын газар, МУЗН-тэй хамтран зохион байгуулж байна.
Сургалт өнөөдөр Рашаант, Орхонтуул, Баянгол, Хушаат, Сүхбаатар сумдад үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.