Гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулав

9X1A1073.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөн, Ерөнхий сайдын санаачилсан “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аян, “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчдын ёсзүй, бие бялдрын бэлтгэлжилтийг дээшлүүлэх хөтөлбөрийн хүрээн”-д Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчдын дунд гар бөмбөгийн тэмцээн боллоо.

Тэмцээнд газар, хэлтсийн 9 багийн 50 орчим алба хаагч оролцож, аваргуудаа шалгаруулсан юм.

ОБЕГ-ын Ар тал хангалт, хөрөнгө оруулалтын газрын баг тамирчид тэргүүлж, Гал түймэртэй тэмцэх газар, Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын баг тамирчид удааллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top