Аймгийн классик пауэрлифтинг буюу хүчний гурван төрөлтийн 2022 оны аварга шалгаруулах тэмцээнд Онцгой байдлын газрын хоёр алба хаагч оролцож, таван алт, нэг мөнгөн медаль хүртлээ.
Нийт таван жинд 40 гаруй тамирчин өрсөлдснөөс +93 кг-ийн жинд Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Б.Батзангиа хэвтээ шахалтын төрөлд мөнгө, үндсэн таталт, штангтай суултын төрөл тус бүрт алтан медалийн эзэн боллоо.
Харин -83 кг-ийн жинд Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч ахлагч Ю.Мягмардорж хэвтээ шахалт, үндсэн таталт, штангтай суултын төрөлд тус бүр алтан медаль хүртлээ гэж Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.