Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль Сэлэнгэ аймагт зохион байгуулагдана

284401531_557841925946955_1801608982248370710_n.jpg

Сэлэнгэ аймагт зохион байгуулагдах Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр өнөөдөр тус аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржтой уулзаж сургуулийн бэлтгэл ажлын талаар ярилцаж, санал солилцлоо.

Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг дарга Т.Пүрэвсүрэнтэй уулзаж, бэлтгэл ажлын үеэр анхаарах асуудлууд, иргэдийн оролцоог хэрхэн хангах талаар заавар, зөвлөмж өгсөн юм.

Сургуулийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд ОБЕГ-аас томилогдсон ажлын хэсэг орон нутгийн иргэд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох сургалтыг зохион байгуулж, бэлтгэл бэлэн байдлын хүрээнд хийгдэж байгаа ажлуудад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллаж байна.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль 6 дугаар сарын 03-05-ны өдрүүдэд зохион байгуулагдана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top