“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 350 мянган мод тарьж, ургуулахаар тариалалтыг хийж байна

17.jpg

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас 2030 он хүртэл 350 мянган мод тарихаар төлөвлөн, хаврын тариалалтыг эхлүүлээд байна.

Энэ хүрээнд газрын алба хаагчид Баян-Адарга сумын “Монгол Хатдын хүндэтгэлийн өргөө” цогцолборын гадна шинээр 208 ширхэг нарс модыг тарьсан.

Мөн газар, хэлтэс, анги салбар нэгжүүдийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд 180 ширхэг нарс мод, 200 ширхэг шар хуайс, 100 ширхэг улиас, 2 ширхэг голт бор, 10 ширхэг нохойн хошуу, 40 ширхэг агч модыг тарьсан бол алба хаагчид хашаандаа 87 ширхэг жимс жимсгэний модыг суулгаж, арчилгаа усалгааг тогтмол хийж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top