Ажлын хэсэг Хэнтий аймагт ажиллалаа

9X1A1231.jpg

Онцгой байдлын байгууллагаас албаны хэмжээнд чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын ISO 45001:2018, эрсдэлийн менежментийн  ISO 31000:2010, нийгмийн хариуцлагын ISO 26000:2010 стандартыг 2020 онд нэвтрүүлэн, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна.

Олон улсын чанарын болон хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын стандартын хэрэгжилтэд аудит хийх,, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх зорилгоор ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Хэнтий аймагт ажиллалаа.

Ажиллах үеэрээ Онцгой байдлын байгууллагын 2022 оны үйл ажиллагааны зорилт, үйл ажиллагааг танилцуулж, холбогдох үүрэг чиглэлийг өгч, газар, хэлтэс, ангийн менежментийн тогтолцооны баримтжуулалтад үзлэг хийж, холбогдох хууль, эрхзүйн болон зохицуулалтын шаардлагын дагуу үнэлж, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгсөн юм.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн энэ сарын 2-10-ны өдрүүдэд  Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Төв аймгуудад ажиллана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top