“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газар нь 2030 он гэхэд 400 мянган мод, 30 мянган жимс, жимсгэнэ тарьж, ургуулах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.
Энэ хүрээнд 2022 оны хаврын тариалалтын өдрүүдэд нийт 1035 ширхэг нарс, 1104 улиас, 30 ширхэг шар хуайс буюу нийт 2169 модыг тариад байгаа юм.
Тодруулбал, Хэрлэн сум, Чойбалсан нисэх буудлын замд 606 ширхэг улиас, 35 ширхэг нарс, Халхгол сум, Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги 30 ширхэг шар хуайс, 498 ширхэг улиас, Баян-Уул сум, Гал түймэр унтраах аврах 53 дугаар анги 1000 ширхэг нарсыг тус тус тарьж, усалгаа арчилгааг хийж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.