Сургалтын бааз, танхимуудыг шинээр байгуулахаар бүтээн байгуулалтын ажлуудыг өрнүүлж байгааг онцоллоо

9X1A1406.jpg

Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газар нь 2022 онд 13 чиглэлийн хүрээнд 48 ажил үйлчилгээг тусган боловсруулж, төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Он гарсаар аймгийн хэмжээнд тохиолдсон  68 удаагийн гамшиг, ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 4 иргэний амь нас, тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.  Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ахуйн гал түймрийн дуудлага 7 хувиар буурсан бол ой, хээрийн түймрийн дуудлага өссөн үзүүлэлттэй байна.

Ой, хээрийн түймэр, үер усны ослоос урьдчилан сэргийлэх сургалт, дадлага зохион байгуулах Баян-Уул сумын “Онон гол”-ын эрэг дагуу сургалтын бааз, аймаг, орон нутгийн төсвийн санхүүжилтээр иргэдэд зориулсан гамшгаас хамгаалах тухай мэдлэг олгох  “Чойбалсан хотын гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв“-ийн барилгын ажлыг хийж байна.

Мөн аймаг, орон нутгийн  санхүүжилтээр Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрыг түшиглэн Гамшгаас хамгаалах чиглэлээр хүүхдэд зориулсан “Аврагч мазаалай” сургалтын танхимыг хамтран байгуулахаар бүтээн байгуулалтын олон ажил өрнүүлж байгаа гэдгийг онцлон ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэгт танилцууллаа.

Энэ үеэр хурандаа Ж.Чүлтэмсүрэн гамшиг, ослын дуудлагаас гадна сүүлийн хоёр жилийн хугацаанд коронавируст халдвартай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд цаг наргүй зүтгэж ажилласан алба хаагчдад талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top