Онцгой байдлын ерөнхий газраас Сэлэнгэ аймагт зохион байгуулж байгаа гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн штабын дадлага хоёр өдөр үргэлжилж амжилттай өндөрлөлөө.
Бүх шатны Засаг дарга, Онцгой комисс, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүнийг танхимаар болон цахимаар хамруулсан штабын дадлага эхний өдөр газар хөдлөлт болсон үеийн удирдлагын хариу арга хэмжээ, гамшгаас хамгаалах хүч хэрэгсэл, бэлэн байдлын төлөвлөгөөг тодотгох өгөгдсөн цагийн байдлын дагуу бүлгээр ажилласан.
Тэгвэл өнөөдөр хүн, малын гоц халдварт өвчин, үерийн гамшиг, ойн түймрийн өгөгдсөн цагийн байдал дээр ажиллаж, гамшгаас хамгаалах хүч хэрэгсэл, бэлэн байдлын төлөвлөгөөгөө тодотголоо.
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль маргааш иргэд аюулгүй талбайд нүүн шилжих, үйлдвэрлэлийн болон төмөр замын ослоос аврах ажиллагааны үзүүлэх дадлагаар үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.