“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 6,7 га газрыг шийдвэрлүүлэн, үрсэлгээг тариалж байна

9X1A1635.jpg

Дорноговь аймгийн Онцгой байдлын газар нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он хүртэл 390 мянган мод, 30 мянган жимс, жимсгэний модыг тарьж, ургуулах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

Энэ хүрээнд аймгийн Засаг даргын захирамжаар 6,7 га газрыг шийдвэрлүүлэн улиас, хайлаас зэрэг модыг тарьж ургуулахаар үрсэлгээг хийж байгаа юм.

Түүнчлэн Онцгой байдлын газар, Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтэс,  Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн алба хаагчид  3362 модыг тарьж, усалгаа арчилгааг хийж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top